|
|
 |
Хөдөлгөөн 2006-2007 онд |
 |
|
| Чиглэл | Yйл явц | Хугацаа |  | Шүүхэд нэхэмжлэл гаргах | 2008 оны 10 сард Өвөрхангай аймгийн Уянга сумын 8-р багийн иргэн Пүрэвийн Загарзүсэм шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 16 ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дэх хэсгийг удидлага болгон 764 дүгээр шийдвэр нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн. Цаашид иргэн хуулийн этгээд Байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. | 2009-11-10 |  | “ГОЛЫН ЭХЭНД ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨР | 2008 оны 6 сард Хангайн нуруунд байрлуулсан газрын Генераторын тоог нэмж суурилуулах саналыг Засгийн газарт уламжилаад байна.
2009 îíä генератор үүлэнд сайн нөлөөлж ãîëûí óðñàö нэмэгдэн 3 óäàà 320 êì òóóëàí èõ ãîâèéí ç¿ã òýì¿¿ëæ áàéíà.
| 2009-11-10 |  | “ОНГИ ГОЛ-ЭКОЛОГИ СУРАХ БИЧИГ” ХӨТӨЛБӨР | Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-н National Georaphic Society салбар төсөл болох Genographic Legacy Fund төслөөс санхүүжиж 7 сумын 3000 гаруй сурагчдад 2 дахь хэвлэлийг бэлтгэн хүргэхэд ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Онги гол-Экологи сурах бичгийн 2-р хэвлэлд зохиогчоор оролцох багш нарыг сонгохоор Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн 7 сумын ЕБС-н 114 багштай уулзаж багш нарын санал, зохиогч багшийн сонголтыг 10-р сарын 6-14-ны хооронд хийлээ. Сурах бичгийн зохиогчоор 38 багш оролцох хүсэлттэй байгаагаа илэрхийллээ. | 2009-11-03 |  | "Онги гол-Ойн зурвас" хөтөлбөр | Уг хөтөлбөрийн хүрээнд 2009 онд Ойн газрын санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт 1 га, Зүүнбаян-Улаан сумын нутагт 1 га, Баянгол сумын нутагт 3 хэсэг газар, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 3 хэсэг газар нийт 2300 чацаргана, хайлаас, жигд модны холимог ойн зурвас нэмж байгуулагдсан. | 2009-11-03 |  | 1. “Усны сан газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” УИХ-н тогтоол батлуулах. | 2009 оны 07 сарын 16нд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсан. | 2009-11-03 |  | "Онги гол-Экологи" сурах бичиг хөтөлбөр | Голын сав дагуух 8 сумын ЕБДС-ийн сурагчдад төрсөн нутгийнх нь байгаль экологи, түүх соёлын талаар системтэй мэдлэг олгох зорилгоор 2005 онд 2-8-р ангийн сурах бичгийг хэвлүүлсэн. Цаашид агуулга, сэдвийн хүрээнд баяжуулж дахин хэвлүүлэхээр ажиллаж байна. | 2008-10-23 |  | "Онги гол-Ойн зурвас" хөтөлбөр | Голын усыг тэтгэх, нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор 2004 онд голын сав дагуух 8 суманд 8 га талбайд 7200 ширхэг чацаргана тариалсан. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Тарагт, Баянгол сумын чацаргана 2 дахь жилдээ жимсээ өглөө. | 2008-10-23 |  | Бороо оруулах төхөөрөмж, газрын генераторыг нэмж суурилуулах | 2008 оны улсын төсөвт бороо оруулах төхөөрөмж “газрын генератор” авах хөрөнгийг тусгуулж, 6-р сард Хангайн нуруунд байрлуулсан. Ингэснээр 6-7-р сард хур тундасны хэмжээ эрс нэмэгдэж, Онги гол Улаан нуурт 2 км-ийн зайд дөхөж очсон. | 2008-10-23 |  | Шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагаа | Байгаль орчин болон иргэдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг Засгийн газраас нэхэмжлэхээр нотлох баримт бүрдүүлэн ажиллаж байна. | 2008-10-23 |  | УИХ-ын тогтоол гаргуулах | “Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглох тухай” тогтоолыг санаачлан батлуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдээс Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн Газрын гишүүдэд хандан тогтоолын төслийг дэмжиж захидал бичих ажил явагдаж байгаа бөгөөд тогтоолын төслийг санаачилсан нэр бүхий хөдөлгөөнүүд Засгийн Газар болон УИХ-ын 76 гишүүдтэй биечлэн уулзаж байна. | 2008-10-23 |  | 2008-2009 онд хийх үйл ажиллагааны чиглэл | Хөдөлгөөн байгуулагдсан цагаас хойш гишүүдийн ээлжит хурал, үйл ажиллагааны төлөвлөлтийн семинарийг жил бүр зохион явуулж хийх ажлын чиглэлээ тодорхойлдог. 2008 оны 08 сарын 07-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал баг дээр хөдөлгөөний IX хурал, төлөвлөлтийн семинарыг зохион явуулж, 2008-2009 онд үндсэн 5 ажлыг хийхээр төлөвлөлөө. | 2008-10-23 |  | Лицензийн талаар орон нутагт ажиллаа. | Ашигт малтмал Газрын тосны Хэрэг эрхлэх газраас Онги голын сав дагуу олгогдсон 85 тусгай зөвшөөрлийн талаар иргэдэд мэдээлэх, тэдний санал бодлыг сонсох, судалгаа авах зорилгоор орон нутагт ажиллалаа. Биднийг очиход Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд хайгуул, ашиглалтын лиценз авсан “Их ногоон нуур” ХХК авсан лицензээ цуцласнаа иргэдэд мэдэгдсэн юм. Мөн нутгийн иргэдийн хуулийн мэдлэгт тус нэмэр болох үүднээс тэдний зайлшгүй мэдвэл зохих хуулийн зарим заалтуудаар гарын авлага бэлтгэж тараалаа. | 2007-06-22 |  | Цэцэрлэгчиддээ сургалт явууллаа | Хөдөлгөөний ажлын алба 2007 оны 06-р сарын 09-12-ны өдрүүдэд голын сав дагуух сумдаар ажиллаад ирлээ. Голынхоо сав дагуу тариалсан 6 сумын чацарганыг арчилж хамгаалж байгаа цэцэрлэгчдийг бусад сумын чацарганы арчилгаа тордолт, торнилтыг үзэх боломжийг олгож, хоорондоо туршлага солилцох, зөвлөгөө өгөх, тэдний ажлыг дүгнэж, үнэлэлт өгөх ажлыг зохион байгууллаа.
Анх 2004 онд голын сав дагуух 8 суманд тус бүр нэг нэг га талбайд нийт 8 га талбайд 7200 ширхэг чацарганы мод тариалсан бөгөөд одоогийн байдлаар 6 сумынх амжилттай явж байна. Үүнээс илүү сайн торнилттой байгаа нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн иргэн С.Чинбат, Ц.Батдорж Баянгол сумын иргэн С.Батцэнгэл, Г.Чинбат, Арвайхээрийн цэцэрлэгч Ж.Жамъяанхорол нарынх юм.
| 2007-06-22 |  | 2007 оны үйл ажиллагааны чиглэл | 1. Хангайн нуруунд газрын генератор байрлуулах
2. “Онги-Чацаргана” хөтөлбөр / бургас, хайлаас тариалах /
3. “Онги гол-Экологи” сурах бичиг хөтөлбөр
4. Онги голын ай савд шинээр лиценз олгогдвол эсэргүүцлийн арга хэмжээ зохион явуулах
5. Шүүхэд нэхэмжлэл гаргах
6. Салбар зөвлөлүүдийг чадавхижуулах
7. Хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах
| 2007-04-19 |  | Алт хөтөлбөрийн сөрөг үр дагаврын тухай хэлэлцүүлэг | 2006 оны 2 сар. Засгийн газрын танхимийг бүрдүүлэхээр УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд ашиг сонирхолын зөрчилтэй сайд нарын асуудлаар мэдэгдэл гаргаж УИХ дахь “Онги гол, Улаан нуурыг хамгаалах сонирхолын бүлэг”-ээр дамжуулан УИХ-ын чуулганы хуралдаанд сонордуулсан. / УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Бадамдамдин нар идэвхтэй оролцсон. Үүний үр дүнд Эрэл компанид прокурорын санаачлагаар эрүү үүсгэн шалгагдаж байна /
2006 оны 3 сар. “Иргэдийн хөдөлгөөн-Мэдээллийн нөлөөлөл” үйл ажиллагааны хүрээнд хөдөлгөөнд хамрагдсан 8 сумдын салбар зөвлөлийг чадавхижуулах сургалт, иргэд болон ЕБС-уудын сурагчид, багш нартай уулзалт зохион байгуулан, хөдөлгөөний үйл ажиллагааны явцыг тайлагнаж, хэлэлцүүлэг зохион байгуулахад 10000 гаруй хүн хамрагдсан. / Энэ үеэр насанд хүрэгчид, сурагчдын дунд ”Онги ээж ” сэдэвт эссээ болон гар зургийн уралдаан зарлагдаж бүх сумд идэвхтэй оролцон хөдөлгөөний салбар зөвлөлийг чадавхижуулах сургалтанд 210 хүн хамрагдан уралдаанд 800 гаруй бүтээл ирсэн.
2006 оны 4 сар. Зорилго нэгтэй хөдөлгөөний нэгдмэл үйл ажиллагааг бий болгож, үндэсний хэмжээнд байгаль хамгаалах, нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор “Нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүдийн Эвсэл”-ийн стратеги төлөвлөлтийн семинар, үүсгэн байгуулагчдын хуралдааныг зохион байгуулснаар 14 аймгийн 11 хөдөлгөөн “Монгол нутаг мину” эвсэл гэсэн шинэ нэртэйгээр ажиллаж байна.
2006 оны 5 сар. “Онги гол-Улаан нуурын ай сав газрыг хамгаалах, нөхөн сэргээх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2006 оны 05-р сарын 17-нд иргэдийн хөдөлгөөнүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл, төр, алт олборлогчид, эрдэмтэн судлаачдын оролцоотой зохион байгуулж УИХ дахь Онги гол, Улаан нуурыг хамгаалах сонирхолын бүлэг, БОЯ, ҮХЯ, УМХГ-ын байр суурь, мэдээллийг сонсож, эрдэмтдийн тус бүс нутгийн тухай хийсэн судалгааны ажлын явц, үр дүнг авч хэлэлцсэн. / УИХ-ын гишүүн Р.Раш, З.Энхболд, Р.Бадамдамдин нар оролцсон /
2006 оны 4 сараас “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага”-д Монгол улс нэгдэн орсонтой холбогдуулан байгуулсан Засгийн газрын ажлын хэсэгт байгаль хамгаалах иргэдийн хөдөлгөөнүүдийг төлөөлөн орж ажиллаж байна.
2006 оны 7 сар. УМХГ, БОЯ-ны хамтарсан ажлын хэсэг, Онги голын эхэнд алт олборлогч уурхайнуудад шалгалт хийх үед сэтгүүлчдийн баг илгээн үйл явцыг олон нийтэд ил тод явагдах ажлыг зохион байгуулснаар шийдвэр гаргалтанд нөлөөлж, 11 уурхайн үйл ажиллагааг түтгэлзүүлэн зогсоож, зарим газарт нөхөн сэргээлт хийгдсэн.
2006 оны 8 сар. Зүүнбаян-Улаан сумын Баруун голын эхэнд алт олборлолт явуулж байгаа Өртөнтийн уурхайн БОНБҮ-ний төсөлтэй танилцан БОЯ-нд санал хүргүүлсний дауу тус яамтай зөвшилцөх үйл ажиллагаа явагдаж байна. / Үүнийг манай гишүүдийн санал шийдвэр гаргах гол үндэслэл болно гэж үзэж байна. /
“Монгол нутаг мину” эвслээс “Зарим газар нутагт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох тухай” тоготоолын төслийг УИХ-ын 76 гишүүнд илгээж З.Энхболд, А.Бакей, С.Оюун, А,Мурат, Д.Одхүү, Ц.Шаравдорж, Ц.Дамиран, Р.Раш, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар дэмжиж хуульчлахын төлөө хамтран ажиллахаар санал солилцож байна.
| 2007-04-19 |  | “Онги гол-Экологи” сурах бичиг боловсруулан хэвлэж ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулав | Бэлтгэл ажлын хүрээнд 4 хүнтэй баг бүс нутгийн сумдаар 4-6 саруудад 4000 гаруй км явж ажиллан, холбогдох материал цуглуулж, идэвхи оролцоог үндэслэл болгон Баянгол, Сайхан-Овоо, Мандал-Овоо сумдын ЕБС-иудыг сонгон, зохиогч багш нарыг өөрсдийн санал болон тухайн сургуулиудын багш нарын уулзалтын хэлэлцүүлгээс шалгаруулан сонголт хийсэн.
Сонгогдсон багш нарт зориулан 7,8,9-р саруудад Улаанбаатар хот, Мандал-Овоо суманд сургалт семинаруудыг эрдэмтэн зөвлөхүүдийн оролцоотойгоор зохион байгуулсан.
2006 оны 8 сард. Сурах бичгийн бэлтгэл ажлын хүрээнд Азийн сантай хамтран Биологийн аргаар усны яанар тодорхойлох сургалт дадлагыг Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт сумдад зохион явуулсан бөгөөд энэ сургалтанд 32 хүн хамрагдлаа.
Мөн дээрх үйл ажиллагааны хамран хүрээг өргөжүүлэх, баяжуулах зорилгоор UNESCO-ийн төлөөлөгчийн газартай хамтран Хангай овоо, Онги голын сав газрын тахилгат уул, усны сан тахилгыг нэгтгэн орчуулж хэвлэхээр ажиллаж байна.
“Онги гол-Экологи” сурах бичиг нь бүс нутгийн өсвөр хойч үеийнхэнд төрөлх нутаг орны тухай системтэй мэдлэг олгон, идэвх санаачлагатай, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй иргэд болгон төлөвшүүлэх тогтвортой арга хэрэгсэл / хөтөлбөр / болгон хэрэгжүүлэх эхлэл юм.
| 2007-04-19 |  | Хэвлэл мэдээллийн нөлөөлөл | Монголын радиогоор 120 минут, телевизийн 180 минут, сонинд 4 удаагийн асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл, нэвтрүүлгүүд явуулж олон нийтийн анхаарлыг асуудалд хандуулах, уул уурхайн хууль бус үйл явцыг сааруулах, шийдвэр гаргахад нөлөөлөх ажиллагаа амжилттай явагдсан.
2006 оны 3 сард “Их говийн амин судас” нэртэй 30 минутийн баримтат кино монгол, англи хэл дээр бүтээгдсэн.
Одоогоор манай хөдөлгөөн байгуулагдсанаас хойшхи 80 гаруй цагийн видео баримт, 400 гаруй цагийн аудио бичлэг, 1000 гаруй гэрэл зургийн фондтой болсон.
| 2007-04-19 |  | 2006.05 сар. Онги голын дагуу ойн зурвас байгуулах | 2003 онд бүс нутгийн 8 суманд тус бүрд нь 1 га буюу 10000 м2 талбайд нөхөн сэргээлт хийх, орон нутгийн иргэдийн шууд оролцоотойгоор эдийн засгийн үр ашигтай арга замаар ойжуулах ажлыг эхэлсэн нь Тарагт, Баянгол сумдад маш сайн, Уянга, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Сайхан-Овоо сумдад дунд зэрэг торнилттой явагдаж байна. Булган, Мандал-Овоо сумдад хариуцаж авсан хүмүүсийн бүтэлгүй ажиллагаанаас амжилттгүй болж, хөдөлгөөнд 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан.
Тарагт сумын Алтан талд цэцэрлэгчийн идэвх санаачлагыг үндэслэн талбайг 1 га-аар өргөжүүлсэн. Дээрх үр дүнг үндэслэн жимсний цэцэрлэгийн арчилгааг гардан гүйцэтгэж байгаа 12 өрх, нэмж 13 өрхийг нэмж хамруулан, амьжиргааны тогтвортой эх үүсвэр, бусдаас үл хамаарах ажлын байраар хангах зорилгоор Австралийн Засгийн газартай хамтран “Цэцэрлэгчид-Гуталчид” төслийг хэрэгжүүлэхээр болсон.
2006 оны 12 сард мөн дээрх үр дүнд үндэслэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулах төслийг ажлын албанаас боловсруулан хөрөнгө оруулагчийг хайж байна. Энэ ажиллагааны хүрээнд орон нутгийн 2 хүн ажлын байраар хангагдан, санхүүгийн хараат бус байдал нь баталгаажиж, Онги голын дагуу 400 гаруй км ойжуулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжих бодит боломж бүрдэнэ.
| 2007-04-19 |  | 2006 он. Шүүхэд нэхэмжлэл гаргах | “Хүний эрх хөгжил” төв ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан боловч өмнөх жилээс дорвитой ахиц гарсангүй. / Энд орон нутгийн санаачлага, оролцоо дутагдалтай байна. Харин Мандал-Овоо сумын удирдлага хамгийн сайн оролцож, нэхэмжлэлийн бүрдүүлэлт, орох үндэслэлийг эхний байдлаар гаргаж ирсэн. Сайхан-Овоо сум жил бүр 30 гаруй хүүхэд ундны усны бохирдол хомсдолоос үүдэлтэй өвчилж байгаа хохирлын судалгааг гаргаж ирэхгүй байна. / Цаашид сайн өмгөөлөгч, хуулийн зөвлөхийг хөлсөлж, нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган, Засгийн газраас хохирлыг нэхэмжлэн, иргэний нэхэмжлэл үүсгэхээр төлөвлөн ажиллаж байна. | 2007-04-18 |
| | |
|
|
|
|