Нүүр хуудас Сайтын бүтэц
Та манай 65018-дэх зочин боллоо
2010 - 09 - 04
Мэдээ мэдээлэл
Бидний тухай
Зорилго
Удирдлага
Хамтран ажиллагсад
Баримт фактууд
Ард иргэдийн мэдээлэл
Хөдөлгөөн 2008-2009 онд
Онгийн хийд
Зургийн цомог
Харилцах хаяг
Хурдан хайлт


Хэлний сонголт

Санал асуулга
Усны асуудлаас шалтгаалан таны эрүүл мэнд хохирч байсан уу ?
Тийм
Үгүй
Нүүр хуудас :
Хийсэн ажлууд

 
 
 
 
 
 
 
Yйл ажиллагаа Yр дүн
2001 он
Хөдөлгөөний анхдугаар хурал "Онги голынхон хөдөлгөөн" байгуулагдаж бүс нутгийн 8 сумын иргэд хөдөлгөөнд нэгдсэн.
Бүртгэл Хөдөлгөөн хуулийн этгээд болж № 2363 РД-1013114 тоот гэрчилгээ авсан.
Конрад Аденауэрын Сангийн суурин төлөөлөгчтэй уулзалт хийсэн Конрад Аденауэрын сангийн суурин төлөөлөгч асан Петр Глуховский хөдөлгөөнийг иргэний байгууллагын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
2002 он
Хөдөлгөөний Удирдах зөвлөлийн 2-р хуралдаан Yйл ажиллагааны явцад дүгнэлт хийж 7-р сард семинар зохион байгуулахаар тогтсон.
Радио нэвтрүүлэг Монголын радиогоор 50 минутын нэвтрүүлэг цацагдсан.
Төлөвлөлтийн семинар-1 Хөдөлгөөнд хамрагдсан 8 сумаас 29 төлөөлөгч оролцож 2003 оны төлөвлөлтийг гаргасан.
Телевивийн нэвтрүүлэг Монгол телевизээр 30 минутын нэвтрүүлэг цацагдсан.
Онги чацаргана төслийн санал Өвсний үндэс хөтөлбөрийн 2003 оны санхүүгийн жилд багтаан хэлэлцэгдэхээр болсон. 2004 оноос Онги чацаргана төсөл хэрэгжиж эхэлсэн
Радио нэвтрүүлэг 60 минутын радио нэвтрүүлэг Монголын үндэсний радио болон 10 аймгийн FM радиогоор цацагдсан.
Захидал БОЯ-ны Хөндлөнгийн хянан магадлагааны ажлын хэсгийн дүгнэлт гарсан.БОЯ-ны сайд, УИХ-ын Н.Энхболд,Төмөр очир нараас албан ёсны хариу ирүүлж холбогдох тушаал,шийдвэрүүд гарсан.
2003 он
Салбар зөвлөл байгуулах 8 суманд салбар зөвлөл байгуулагдаж гишүүдийн тоо 1400 хүрч 11 гишүүн байгууллагатай болсон.
Төлөвлөлтийн семинар-2 2002-2003 оны үйл ажиллагааны явц, цаашдын чиглэлийг тогтоосон.
Дэлхийн Усны 3-р чуулган Тус чуулганд хөдөлгөөний төлөөлөгчид оролцож “Бүс нутгийн экологийн сүйрлийн асуудал”-ыг дэлхийн олон нийтэд танилцуулсан. Цэвэр усыг хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын бүртгэлд орсон.
Өргөх бичиг Монгол Улсын Засийн газарт бүс нутгийн 1000 гаруй иргэдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг 5 сумын төлөөлөгчид албан ёсоор гардуулсан.
Хэвлэлийн бага хурал UBS, Ийгл, MN-25, ЛХА телевиз болон сонинуудад мэдээлэл цацагдаж хэвлэгдсэн.
Албан захидал Монгол улсын Ёрөнхийлөгчөөс албан ёсны хариу ирүүлсэн.
Радио нэвтрүүлэг Монголын радиогоор ''Олны сэтгэл-Онгийнхоо төлөө'' 80 минутын төлбөрт радио нэвтрүүлэг цацагдсан.
Yндэсний семинар Онгийн гол,Улаан нуур болон хөдөлгөөний үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн.
Төлөвлөлтийн семинар-3 7 сумаас 25 гишүүн оролцон үйл ажиллагааны явцад дүгнэлт хийж,2004 онд зохион байгуулах ажлын чиглэлийг тогтсон.
Интернет мэдээлэл Соросын сангийн дэмжлэгээр www .onggi @ mol.mn вэб сайтын хаягтай болж хөдөлгөөний талаархи мэдээллийг байршуулсан. E-mail onggi @chinggls com Onggi_river@yahoo.com гэсэн интернэтийн хаягтай болсон.
Гадаад харилцаа Японы ИБАРАКИ мужийн Монголын ойжуулалтыг дэмжих хөдөлгөөний төлөөлөгчидтэй 3 сумын төлөөлөгчид уулзалт хийсэн.
Cургалт-уулзалт Нийт 200 гаруй хүн оролцсон уулзалт хийж, сургалт зохион байгуулсан.
2004 он
Уулзалт Онгийн гол-Улаан нуурын дагуу амьдрах иргэдийн өрх гэрээр орж нийт 500 шахам хүмүүстэй уулзалт хийж, сурвалжлага аван радио нэвтрүүлгийг үргэлжлүүлэхээр болов.
Усны шинэтгэлийн жилийн нээлт Засгийн газрын ''Усны шинэтгэлийн бодлого''-ын жилийн нээлтэд хөдөлгөөний зөвлөх доктор,профессор Д. Чандмань илтгэл тавьсан.
УИХ-ын байнгын хороод, Байгаль орчны яамны хамтарсан хуралдаан УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хороо,Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчны яамны хамтарсан семинарт хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр оролцсон.
Гадаад харилцаа Өмнө-говь аймгийн Булган суманд болсон Түмэн тэмээний баярт гүйцэтгэх захирал С.Амарсанаа,менежер Н.Баярсайхан нар оролцож хөдөлгөөний үйл ажиллагааг,гадаад дотоодын нийт 600 гаруй хүнд сурталчлан АНУ-ын элчин сайдтай уулзаж хөдөлгөөнөө танилцуулсан. Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн редакцитай холбоо тогтоож хөдөлгөөний үйл ажиллагаа, зорилгыг Япон, Англи,Хятад, Орос хэлээр дэлхий нийтэд 10 минутын нэвтрүүлэг цацлаа. Гурван тэмээт жуулчны баазтай хамтарч ажиллахаар тогтож Явган аялалын үеэр бодит туслалцаа үзүүлэхээр тохиролцоонд хүрлээ.
Засгийн газрын хуралдаан “Усны харилцааны эрх зүйн шинэтгэл” сэдэвт хуралдаанд Ц.Мөнхбаяр оролцож үг хэлсэн
Гадаад харилцаа АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж хөдөлгөөний үйл ажиллагааны талаар танилцуулж хамтран ажиллахаар тогтсон.
Чуулган “Хангайн нурууны голуудын эх ундрага, сав нутаг иргэдийн эрх ашгийг хамгаалах нь” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулж зөвшилцлийн баримт бичиг батламжлахаар гаргасан.
Баримт бичиг Ажлын хэсэг 14 хоног ажиллаж зөвшилцлийн баримт бичиг, шаардлага, танилцуулга, уриалга боловсруулж холбогдох газар, хүмүүст хүргэлээ.
Хэвлэлийн бага хурал ''Усгүй байснаас намгүй байсан нь...'' нэртэй хэвлэлийн бага хурал зохион байгуулж хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ
Телевизийн нэвтрүүлэг МYТВ-ийн ГАРАГ продакшинтай хамтран Yндэсний телевизээр 15 минутын гэрээт нэвтрүүлэг явуулах, мөн баримтат кино зөвшилцсөн.
Радиогийн нэвтрүүлэг Монголын радиогоор “Олны сэтгэл Онгийнхоо төлөө” цуврал нэвтрүүлэг үргэлжлүүлэн явуулахаар гэрээ хийж Дундговь аймгийн харъяат Лантуугийн Алтанхуяг 4 долоо хоногийн нэвтрүүлгийг ивээн тэтгэж явуулсан
ИТХ Өвөрхангай айгийн Уянга,Зүүнбаян-Улаан сумдын ИТХ-ын ээлжит бус нээлттэй хуралдааныг хуралдуулж тус бүс нутагт алт олборлолт явуулж байгаа ААН-үүдийн тайланг сонсч,зарим ААН-үүдийн үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх,зогсоох шийдвэрийг гаргуулсан. 3 аймгийн 8 сумын иргэд,,Онги голынхон хөдөлгөөний гишүүд дэмжигчид тус ИТХ-д оролцож санал бодлоо илэрхийллээ. Мөн ИТХ-ын үеэр 2 суманд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан.
Хэвлэлийн бага хурал Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан сумдад зохиосон ажил, түүний үр дүн болон “Олны санаа Онгийнхоо төлөө” эсэргүүцлийн явган марш зохион байгуулах тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
Гадаад харилцаа Онгийн гол-Улаан нуурын ай сав газарт судалгаа явуулах боломжийн талаар зөвшилцсөн
“Онги-Чацаргана” төсөл Японы элчин сайд Тода сан Хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нар гэрээнд гарын үсэг зурсан
Эсэргүүцлийн арга хэмжээ 3 аймгийн 7 сум, Монголын үндэсний радио, телевизийнхэн зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон 24 хүний бүрэлдэхүүнтэй эсэргүүцлийн марш 2004.05.21-ний өдөр Өмнө-говь аймгийн Булган сумаас гараагаа эхэлж нийт 480 гаруй км зам туулж Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Онги голын эхэнд эсэргүүцлийн марш өндөрлөсөн юм.
5-р хуралдаан Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагаан чулуутын аманд 2004.06.17-ны өдөр 300 гаруй хүн оролцсон Онги голынхон хөдөлгөөний 5-р хуралдаан хуралдаж өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар хэлэлцэж сайшаасан.
Бэсрэг наадам Хөдөлгөөний 5-р чуулгантай холбогдуулан бэсрэг наадам зохион байгуулав.
Эсэргүүцлийн цуглаан Экологийн эсэргүүцэл-явган аяллын төгсгөлд алтны уурхайнууд дээр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж цуглаанд 3 аймгийн 8 сумын 150 гаруй ,гишүүд , дэмжигчид хэвлэлийнхэн оролцсон.
Нөхөн сэргээлт Ц.Мөнхбаяр, Н.Баярсайхан,Б.Энхтайван, Нюком-Тек ХХК-ны ажилтан Оргил нар 8 сумдаар явж цэцэрлэгчид болон ойжуулах талбайг сонгох, холбоо байрлуулах, Төлөвлөлтийн семинар-Хөдөлгөөний 6-р хуралдаанд оролцох төлөөлөгчдийг сонгуулах ажлыг гүйцэтгэхэд 130 гаруй хүн оролцов.
Танилцуулга АНУ-ын ТАН хөтөлбөрийн дэмжлэгээр хөдөлгөөний танилцуулга англи-монгол хэл дээр 2000 ширхэг хэвлэгдлээ
Гадаад харилцаа Гурван тэмээт жуулчны баазтай хамтарч ажиллахаар тогтсон. Явган аялалын үеэр бодит туслалцаа үзүүлэхээр тогтсон
УИХ-ын гишүүд Бүс нутгаас сонгогдсон УИХ-ын 6 гишүүдэд хамтран ажиллах санал албан бичиг хүргүүлсэн,зарим нэгтэй нь биечлэн уулзсан
Монголын радио “Олны сэтгэл онгийхоо төлөө” нэвтрүүлэг 3 сард 55 цаг 10 минут явууллаа
Төлөвлөлтийн 3-р семинар Өмнөговь аймгийн Мандал овоо сумын Мандал багийн төвд 3 аймгийн 7 сумын төлөөлөл 35 хүн оролцсон төлөвлөлтийн семинар хийж 2005 оны ажлын чиглэл тогтсон
Нөхөн сэргээлт Чацаргана тариалах талбай,газар,чацарганы суулгац сонгох чиглэлээр нийт бүс нутагт 4 удаа явж ажилласанаар 8 сумын нутаг дэвсгэрт 8 га талбайд 50 хувьд нь чацаргана суулгасан нэг удаагийн сургалт зохион байгуулсан
Радио хурал Цэцэрлэгчид Цэцэрлэгчид холбоочид оролцсон Радио хурал хийгдэж зөвлөгөө өглөө.
Радио хурал Цэцэрлэгчдэд радио хурал хийж зөвлөгөө өглөө Сайхан овоо сумаас зохион байгуулсан.
Радио хурал-У Зөвлөл Удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг радио хурал болгон 5 гишүүнээс 3 гишүүнтэй хуралдаж ажлын мэдээлэл хийгдэж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Цоггэрэлийг чөлөөлж П.Баатарыг УЗ-ийн гишүүнээр сонголоо.
УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүдтэй уулзаж УИХ-д Р.Рааш гишүүнээр ахлуулсан сонирхолын бүлэг байгуулан улиралд нэг удаа уулзаж ажлын мэдээлэл солилцож байхаар тогтсон
Семинар Хүний эрхийн төлөө ажилладаг 16 байгууллагын төлөөлөл оролцсон семинарт ...Аюулгүй орчин бол хүний буулт хийх боломжгүй үндсэн эрх... сэдвээр илтгэл тавьсан
Гадаад харилцаа Япон улсын Кахокүгата Нуур судлалын ТББ-ын төлөөлөл Масонори Фүжикигийн урилгаар 7 хоног Япон улсад ажлын айлчлал хийж хамтран ажиллахаар болсон.
Гадаад харилцаа Япон улсын Кахогүгата Нуур судлалын ТББ-ын төлөөлөл Масонори Фүжики ажлын айлчлал хийж Хөдөлгөөнд иж бүрэн компьютер 1ш бэлэглэж,гадаад харилцааны ажилтанг Японд бэлтгэх зэргээр хамтран ажиллахаар тогтсон.
Нөхөн сэргээлт Мерси Корсын ТАН хөтөлбөртэй хамтран Дэлхийн банкнаас зарласан нөхөн сэргээлтийн төсөл боловсруулж явуулсан.
ТY нэвтрүүлэг СОРОС-ын сангаас зохион явуулдаг ТY-ийн нээлттэй форумын “Монгол алт” сэдэвт нэвтрүүлэгт оролцсон
Албан ёсны оффис АНУ-ын Азийн сантай уулзаж өөрийн гэсэн ажлын оффис шийдүүлсэн.
Боловсон хүчин Хөдөлгөөн тогтвортой үйл ажиллагаа явуулах шаардлагын үүднээс тэргүүн,гүйцэтгэх захирал,менежер,гадаад харилцааны ажилтан,жолооч гэсэн 5 хүнтэй баг ажиллах болсон
Гадаад харилцаа Азийн сантай хамтран Баримтат кино бүтээх талаар тохиролцоод байна.
Гадаад харилцаа Бүс нутгийн нутаг дэвсгэрт хур тунадасны судалгаа хийж тэнд зориудаар Хур тундас нэмэгдүүлэх ажлыг Хурын шим төвтэй хамтран судалж байна.
Гадаад харилцаа АНУ-ын иргэн Байгаль орчны хуульчтай Алех Ханафитай холбоо тогтоон хамтран ажиллахаар тогтсон.
Гадаад харилцаа АНУ-ын иргэн хууль судлаач Катье Шарфтай хөдөлгөөн хамтран ажиллахаар холбоо тогтсон
Гадаад харилцаа Япон улсын иргэн Өсвөр насны эмэгтэйчүүдийн коллежийн зөвлөх профессор Нобохиро Савана сантай хамтран ажиллах тухай ярилцаж байна.




© 2005. All Rights Reserved.
designed by Topology Co.,Ltd
Нүүр хуудас :: Мэдээ мэдээлэл :: Бидний тухай :: Баримт фактууд :: Хийсэн ажлууд ::
Хэлэлцүүлэг :: Санал асуулга :: Зургийн цомог :: Харилцах хаяг