Нүүр хуудас Сайтын бүтэц
Та манай 65018-дэх зочин боллоо
2010 - 09 - 04
Мэдээ мэдээлэл
Бидний тухай
Зорилго
Удирдлага
Хамтран ажиллагсад
Баримт фактууд
Ард иргэдийн мэдээлэл
Хөдөлгөөн 2008-2009 онд
Онгийн хийд
Зургийн цомог
Харилцах хаяг
Хурдан хайлт


Хэлний сонголт

Санал асуулга
Усны асуудлаас шалтгаалан таны эрүүл мэнд хохирч байсан уу ?
Тийм
Үгүй
Нүүр хуудас : Ард иргэдийн мэдээлэл
Ард иргэдийн мэдээлэл
Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин,гэсгүй лам Банзрагч:
Манайх энэ нутагтаа Мод мухартаа нутаглаж ирсэн хүмүүс. Манай энд хаа сайгүй алтны уурханууд байх боллоо. Эд нар алт олборлож болно.Хамгийн гол нь ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийх хэрэгтэй байна.Манай нутаг Өлт ямар гоё байгаль байлаа. Алтны уурхай гарч ирээд л ийм боллоо.Ар Өлтийн уурхайг ажиллахад нутгийн иргэд дургуйцэж би баахан банди нартай ярилцаад морьтой эсэргүүцэл бослого гаргах гэж үзсэн.Энэ тухайгаа сумын засаг даргад танилцуулсан.Манай Тогоо дарга их тэмцдэг хүн байсан Харин Чойдогсүрэн дарга биднийг хууль ярьж айлган толгойлж байгаагаар нь чи буруутан болж хэрэгт татагдана шүү гээд болиулчихсан юм.Тэд дундаас нь газар нутгаа өгсөн гээд ашиг хайгаад сууж байсан.Алт бол өнөө маргаашийн л ажил шүү дээ.Монгол хүний ажил чинь мал шүү дээ. Энд хаа газрын тэнэмэлүүд ирж алт ухна .Тэд нойтон мод огтолно,түүхий самар түүнэ,булагийн эхэнд шороо угааж ширгээнэ,хүн амины хэрэг гаргана,айлуудын малыг хулгайлж иднэ.Ер нь маш хэцүү дээ.Настай хөгшчүүд ч надтай хамт босоход бэлхэн байсан.

Өв Уянга сум Ар Өлтийн 3 амт малчин Бат сүх:
Бид энэ газрыг алт олборлох үйл ажиллагаанд өгөхгүй гээд их зүтгэсэн багийн хурлууд дээр хэлсээн.Тэгэхээр дээгүүрээ болсон,өгсөн,авсан гэж ярьцгаадаг.Бид нартай уулзах юм биш дээ.Нутгийн иргэд ороо ухдаг тэднийг хөөдөг.өлтийн өвс ургамлыг ургуулж өгмөөр байх юм.Уул шиг шороо овоо босгочихоод явах юм.Бид энэ нутагтаа ч байх эрхгүй боллоо.5-р сараас эхлээд биднийг цөмийг нь Баарай руу нүү гэж хөөсөн.Ажиллаж байгаа үедээ хүн мал уухын аргагүй улаан ус болдог юм л даа.Тэдний ажил эхлэхээс өмнө үрээр хүн мал усаа авч ууна,малаа услаж авахгүй бол горьгүй.

Өв.ЗБУ сум.малчин Баяртогтох:

Алтны уурхай ихэсч,гол багасч,дэлхий дэлэгнэхээ болилоо.Бидний амны усыг улаан цагаанаар нь хрдуулаад байна.Бид ум,аймгийн,урхайн удирдлагуудад хэлсэн Эд өдөр нь далан дотроо угаагаад шөнө нь даланга сэтэлж тавиад байдаг.Та нар ид ажиллаж бах үед нь нэг ирж хоноод хараарай.Онгийн голын хамгийн их цутгал нь Хангайн Овооны гол юм шүү дээ.Манай нутгийн 70 настай өвгөн бтдорж 100 гаруй хүний гарын үсэг цуглуулаад Өргөх бичиг үйлдэж аймагт өгсөн.Эргээд шалгалт ирсэн боловч өдрийн цагаар шалгадаг учир ус цэвэр гээд явсан.Энд 2 ам ухаад хаячихсан.


ӨВ.Тарагт.Алтантал багийн засаг дарга.Чинзориг.
…Эндхийн хүн малгүй л Онгийн голоо шүтэж амьдардаг.Манай энд Онги урсахаараа саваа хальж 1 км өргөн болдог байсан одоо саваа ч дүүрэхээ болиод байна.Сүүлийн үед голын хэнэд ал олборлох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаагаас болдог гэж бид үздэг.Манай энд ингэж байгаа юм чинь адагтаа буюу Өмнөговь аймгийн булган мандал овоо сумдад бүр хэцүү байгаа байх даа.Yүнийг төр засаг анхаралдаа авч зүй бус үзэгдлийг зогсоох хэрэгтэй гэж боддог.

ӨВ Баянгол сум малчин Цэндсүрэн:
Онги гол сүүлийн жилүүдэд татарсаар одоо огт ирэхээ болилоо.Гол ус нь дээрээсээ ирэхгүй болохоор энд байсан ус харз нь хатаад, өтөөд,усгүй болсон юм даа.Энэ гол чинь үүх түүхтэй, аав ээж, маниас өмнөх үеийн өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн байгаль юм шүү дээ.Манайх 16 настай охиноо алдсан юм. Онги гол ирээгүй жил байсан даа. Миний охин зунжаандаа ирж үзээд гашуудан гашуудаж усгүй бол энэ ховоод би яах вэ дээ.Усгүй бол би амьд байгаад яах вэ гэж байсан даа муу охин минь.Бид сүүлд нь ярьж байсан ус гол нь цэлэлцэж байсан бол миний охин байх л байсан даа. Манай нутгийн нэг залуу Онгийн голын усаар нүүрээ угааж байхдаа:Дээр үед Онги гол гэж байсан юм гэнэлээ гэж яригдах байх.Одоо нүүрээ сайн угааж авъя гэж байсан шүү өрөвдмөөр юм. Энүүхэн жараахайн булаг дээр ус ихтэй жил хун шувуу хүртэл ирдэг юм шүү дээ.

© 2005. All Rights Reserved.
designed by Topology Co.,Ltd
Нүүр хуудас :: Мэдээ мэдээлэл :: Бидний тухай :: Баримт фактууд :: Хийсэн ажлууд ::
Хэлэлцүүлэг :: Санал асуулга :: Зургийн цомог :: Харилцах хаяг