|
|
 |
Бидний тухай |
 |
|
| Хөдөлгөөн |
 |
"Онги голынхон хөдөлгөөн" нь Онги гол, Улаан нуур ширгэж үгүй болсон шалтгааныг тогтоох,Онги голыг хамгаалж ,урсацыг нь нэмэгдүүлэх зорилгоор Өвөрхан_гай, Дундговь, Өмнөговь аймгийн 8 сумын иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан Монголын анхны гишүүнчлэлтэй иргэний хөдөлгөөн юм. Манай байгууллага үйл ажиллагаагаа 2001 оноос эхэлсэнээс хойш Монгол Улсын гол, уул усыг хамгаалах томоохон хөдөлгөөн болж чадсан юм.
|
 |
"Онги голынхон" хөдөлгөөн нь Онги голын эх болон цутгал голуудын тэнцвэрийг хадгалах, хамгаалах, сэргээх хүсэл эрмэлзлэлтэйгээр ажиллаж байна. Бид өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтийн сургалт сурталчилгаа, иргэний идэвхитэй, санаачлагатай оролцоог бий болгох үйл ажиллагаа зохион байгуулах, байгаль орчны холбогдолтой нийгмийн бодлого шийдвэрт нөлөөлөл үзүүлэх чиглэлээр ажилладаг.
Мөн бүс нутгийн хэмжээнд 1600 гаруй гишүүнтэй болсон төдийгүй сумдаас төлөөлөн оролцсон 9 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөл, 3 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын Зөвлөл, сум бүрт Салбар Зөвлөлтэй.
|
Онги гол нь Дэлхийн цэвэр усны томоохон хагалбар цэг төдийгүй Хангайн нуруунаас эх авч хангай, тал хээр, говь гэсэн 3 бүсийг дамжин 437 км урсан 175 км кв талбай бүхий Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй Улаан нуурыг бий болгодог байсан.
Онги гол тасарч, Улаан нуур ширгэсэн гол шалтгаан нь алтны шороон ордны олборлолтын явцад голын гольдролуудыг бүрмөсөн өөрчилж, техникийн болон бииологийн нөхөн сэргээлт огт хийхгүй орхисноос шууд хамааралтай болохыг Байгаль Орчны Яамны Хөндлөнгийн Хянан Магадлагааны ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнд Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуулиудын тодорхой заалтууд ноцтой зөрчигдөж байна.
|
Онги гол тасарч, Улаан нуур ширгэснээс болж тус бүс нутагт амьдарч байгаа 60 гаруй мянган хүн, нэг сая гаруй мал сүрэг ундны болон хэрэглээний ус, бэлчээрээр гачигдаж өөр аймаг сумдын нутагт дайжин нутаглахад хүрсэн. Мөн алтны уурхайн бохир усны хор хөнөөлийн улмаас сүүлийн жилүүдэд шар өвчний дэгдэлт газар авч олон зуун хүн энэ өвчний улмаас эрэмдэг болж байна.
|
|
|
|
|