Нүүр хуудас Сайтын бүтэц
Та манай 65018-дэх зочин боллоо
2010 - 09 - 04
Мэдээ мэдээлэл
Бидний тухай
Зорилго
Удирдлага
Хамтран ажиллагсад
Баримт фактууд
Ард иргэдийн мэдээлэл
Хөдөлгөөн 2008-2009 онд
Онгийн хийд
Зургийн цомог
Харилцах хаяг
Хурдан хайлт


Хэлний сонголт

Санал асуулга
Усны асуудлаас шалтгаалан таны эрүүл мэнд хохирч байсан уу ?
Тийм
Үгүй
Нүүр хуудас : Онгийн хийд


Урлагийн гавъяат зүтгэлтэн Цэмбэлдоржийн зурсан зураг
“ Барь ламын хийд”


2004 онд ламын Чодовын дуганыг сэргээн барив.


Хутагт ламын хийдийн туурь


Хийдийн музейн үзмэр


Барь ламын зохиосон 22 боть зохиол


Хийдийн музейн үзмэр


Хийдийн музейн үзмэр


2005 онд бүтээсэн бурхад


Гэрэлт цагаан суваргын туурь


Барь ламын хийдийн туурь

Онгийн хийдийн товч танилцуулга

Онгийн гурван хийд гэж түүхэнд алдаршсан эдгээр хийдүүд нь халхын Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны нутаг Онгийн голын эрэг орчмоор Одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Цогт-Уул хэмээх газар оршдог юм. Онгийн хийдүүдийн хамгийн хойд талын хийдийг “Гүндүнжамбаолин” буюу Барь ламын хийд голын баруун урд эрэг дээрхи хийдийг “Дашцэпэллин” буюу Хутагт ламын хийд, Чандамань уулын энгэрт байрлах хийдийг Ганданшадрүвлин буюу Хошуу хийд гэж тус тус нэрлэдэг. Хутагт ламын хийд нь 1750- аад оны үед байгуулагдсан байна. Тус хийдийг Говийн номч мэргэн хутагт Ишдонилхүндүв хэмээх хувилгаан лам шавыг тавьж үүсгэн хөгжүүлсэн юм. Хутагт ламын хийд нь 1937-аад оноос өмнө 11 дугана, 9 жас, 4 дацан, 300-аад ламтай байжээ. Дөрвөн дацан нь Жүд, Чойр, Дүйнхор, Манба зэрэг байжээ. Гол шүтээн нь Жамсран буюу шашныг хамгаалан сахигч 10 хангал сахиусны нэг Улаан сахиус юм. Зуны дунд сарын шинийн 6,7,8,9-ний өдрүүдэд цам гарах бөгөөд 100 гаруй төрлийн цам гардаг байжээ. Намрын сард парчин домын дамжаа, Гавьжу,Аграмбын дамжаа барьдаг байжээ. Тус хийдэд шарын шашны номлол бүрэн ёнзонгоороо дэлгэрч байсан ба Хутагт ламын цамыг үзэхээр хангай, говиос олон мөргөлчид ирдэг байсан байна. Хутагт лам 5 удаа дүр нь тодорсон бөгөөд 5-р дүр Лувсандорж их хэлмэгдүүлэлтийн үед өөрөө оргон зайлсан юм. Сүүлд 1960-аад оны үед нутагтаа очоод буцсан гэж нутгийн хөгшчүүд ярьдаг юм.

Барь лам Дамцагдорж нь Сайхан-Овоо сумын нутагт 1781 оны үхэр жил Онгийн голын орчим Улаан хошуу хэмээх газар ядуу ард Цэвээндашийн гэрт мэндэлжээ. Барь ламыг багад нь Хутагт лам өөрийн шавиар авч ном эрдэмд шамдуулан суралцуулжээ. Улмаар Их хүрээ, Гүмбүм лавран, Дашлхүнбэ, Лхас орж номын олон мэргэдээс дээдийн номын иш үндэсийг авч суралцан 40 насандаа нутагтаа эргэж ирсэн байна. Барь ламыг нутагтаа ирэхэд нь өөрийн багш хутагт лам Ишдонилхүндэв нь хийдийг нь барьж байгуулах ажлын эхлэлийг тавьсан байжээ. Барь ламын хийд нь Их хэлмэгдүүлэлтийн үед 17 дугана, 10 орчим жастай байсан байна. Тус хийдэд Чого хурал ихтэй байжээ. Хийдийн гол шүтээн нь Гомбо, Лхам сахиус байжээ. Хийдэд 200-300 лам шавилан суудаг байв. Барь лам Ц.Дамцагдорж нь Монголын бурханы шашны тэргүүн 5-р Богдын Ёнзон багш болж явжээ.

Барь лам нь төвд хэл дээр 22 боть ном бичсэн хүн бөгөөд халхад 20-иос дээш боть ном зохиосон 2 хүний нэг юм. Одоо түүний зохиол бүтээл нь гадаад дотоодын олон оронд судлагдан шинэжлэгдэж байна. Онгийн хийдийг 1990 онд сэргээн босгосон юм. Энэ үйл хэрэгт тус хийдэд шавилан сууж байсан лам Н.Даваа, Д. Содном их бага Цэрэнчимэд, Ванган,Дугар, Сугаррагч, Жийжаа нарын 20 гаруй лам нар идэвхийлэн оролцсон билээ. 2002 онд хийдийн дэргэд банди нарыг сургах ажлыг өрнүүлж одоо 10 гаруй хүүхэд хичээллэж байна. Тус хийд нь 2004 онд Ламын Чодвын дуганыг шинээр барьж байгуулан 2005 онд Бурхан багш, Богд Зонхова, Майдар зэрэг бурхадыг шармалаар, 10 хангал бурханыг шинээр бүтээж залав. Одоо тус 2 хийдэд Майдарын дуганыг шинээр сэргээн босгохоор болоод байна. Онгийн хийдээс их хэлмэгдүүлэлтийн үед 100 гаруй лам баривчлагдан хорлогдсон бөгөөд 2000 онд тэдний гэгээн дурсгалд зориулж Бодь суварга бүтээн босгосон юм. Онгийн хийдийн туурь болон түүх соёлыг үзэж тавтай зочлохыг урья. Жил ирэх тусам гадаад дотоодын жуулчдын тоо сонирхохоор жилдээ 50 000 орчим гадаадын жуулчид ирдэг. Манай хийдэд нэмэгдсээр байгаа юм.Одоо тус хийдэд 17 лам шавилан сууж тэргүүнээр нь Мядар овогтой Бат-Эрдэнэ ажиллаж байна.

Харилцах утас 99880250, 99888950, 0159226531, 11327781

Маршрут


© 2005. All Rights Reserved.
designed by Topology Co.,Ltd
Нүүр хуудас :: Мэдээ мэдээлэл :: Бидний тухай :: Баримт фактууд :: Хийсэн ажлууд ::
Хэлэлцүүлэг :: Санал асуулга :: Зургийн цомог :: Харилцах хаяг