Нүүр хуудас Сайтын бүтэц
Та манай 65018-дэх зочин боллоо
2010 - 09 - 04
Мэдээ мэдээлэл
Бидний тухай
Зорилго
Удирдлага
Хамтран ажиллагсад
Баримт фактууд
Ард иргэдийн мэдээлэл
Хөдөлгөөн 2008-2009 онд
Онгийн хийд
Зургийн цомог
Харилцах хаяг
Хурдан хайлт


Хэлний сонголт

Санал асуулга
Усны асуудлаас шалтгаалан таны эрүүл мэнд хохирч байсан уу ?
Тийм
Үгүй
Нүүр хуудас : Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Монголчуудад сонордуулах мэдээ
МОНГОЛ ГАЛ ГОЛОМТ, АМЬ АМЬДРАЛАА АВАРЦГААЯ “УЛС ҮНДЭСТЭНЭЭ АВАРЪЯ” ЗОРИЛГЫН ДОР НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮДЭЭС МЭДЭГДЭХ НЬ: Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал бүх талаар алдагдаж эрх баригчдын үйл ажиллагаа үндэсний язгуур эрх ашгийн эсрэг чиглэх босон тул “Улс үндэстэнээ аваръя” зорилгын дор нэгдсэн бүлхэмүүдээс 2010 оны 07-р сарын 02-ны өдөр Монгол улсын ашиг сонирхолыг илэрхийлсэн 8 зүйл бүхий шаардлагыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарын нэр дээр хүргүүлсэн билээ. Бид эдгээр шаардлагын хариуг 2010 оны 07-р сарын 16-ны дотор олон нийтэд нээлттэй хэлбэрээр өгөхийг шаардсан бөгөөд шаардлагыг үл тоомсорлосон тохиолдолд Монголчууд нийтээрээ босон тэмцэж болзошгүй нөхцөл байдал нэгэнт үүсээд байгааг анхааруулсан. Гэтэл эрх баригчид хүргүүлсэн шаардлагын дагуу арга хэмжээ авч ажиллах нь битгий хэл ямар нэгэн хариу өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэн нь Монголын ард түмнийг “тэглээ гээд та нар яах юм бэ?!” гэж ам асуун басамжилсан, Монгол улсын эрх ашгаас урваснаа бардамнан гайхуулсан хэрэг мөн. Харамсалтай нь энэ хугацаанд байгаль газар нутгийг сүйтгэн, орон нутгийн иргэдийн амьдралыг үгүй хийх үйл явц эрчимтэй үргэлжилж байна. Аргаа барсан нутгийн ард олон энд тэнд өөрсдөө эсэргүүцэл тэмцэл хийсэн ч орон нутгийн эрх баригчид, хууль сахиулагчид тэднийг айлган сүрдүүлж, хуулиар далайлган баривчилж, хорьж цагдан, нутаг орондо эзэн байх гэсэн сэтгэлийг нь нухчин дарж байна. Тэр ч байтугай гадаадын иргэд ч эзлэн түрэмгийлсэн газар нутаг дээрээ дураар авирлах мэт ард иргэдийг, төрийн цагдааг ч зодож нүдэж, боолчлон доромжилж, айлган сүрдүүлж, алж талах явдал гаарч байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улс төр засаггүй болохыг нотлон харууллаа. Иймд орон нутгийн иргэд зохион байгуулалтанд орж Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...байгаль орчноо хамгаалах” иргэний журамж үүргээ биелүүлэхээр, түүнээс илүүтэйгээр сүйтгүүлж байгаа амь амьдралаа авран хамгаалахаар, 2009 онд батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг энэ өдрөөс өөрсдийн хүчээр хэрэгжүүлж, хууль зөрчигчдийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагаанд орж байгааг мэдэгдэж байна. Энэ нь эрх баригчдад хүргүүлээд нүүр лүүгээ нулимуулсан 8 зүйлт шаардлагаа захаас нь эхлэн өөрсдийн хүчээр хэрэгжүүлэх тэмцэлд орж байгаа хэрэг бөгөөд хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлэх болно. Энэ бол Монгол гал голомтоо, эх орноо аврахын төлөө тэмцэл юм. Харин Монгол орны экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөө бүхий газар нутгийг сүйтгэж, улс үндэстний оршин амьдрахуйн үндэс болсон амьсгалах агаар, уух ус, мод ургамал, мал амьтныг нь хөнөөн сүйтгэж, гай гамшиг учруулж буй уул уурхайн нэрээр халхавчилсан хөнөөн сүйтгэх хорт ажиллагааг таслан зогсоолгүй өдий хүрсэн Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлыг өөрсдийн хүчээр эхэлсэн ард иргэд болон бүлхэмүүдийн эсрэг хүч хэрэглэх, гэмт хэрэгт буруутгах, мушгин гуйвуулах алив нэгэн үйл ажиллагаа явуулвал энэ нь Монгол улс, Монголын ард түмний эсрэг дайн өдөөсөн хэрэг болох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирол, аюултай үр дагаварын хариуцлагыг өнөөгийн төр Засгийн эрх баригчид, эрх баригч МАХН, АН-ын удирдлагууд хүлээх болно. Үүнийг хатуу анхааруулсан мэдэгдлийг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд нарт хүргүүллээ. Монголчуудаа бүгдээрээ сүйтгүүлж буй амь амьдрал, Монгол гал голомтоо аварцгаая. “УЛС ҮНДЭСТЭНЭЭ АВАРЪЯ” ЗОРИЛГЫН ДОР НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮД 2010.09.02

сонордуулга.pdf
Бичсэн огноо: 2010-09-02

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоох тэмдэгжүүлэх журам
Монгол улсын байгаль орчин аялал жуучлалын сайдын 2009 оны 12 сарын 01 ны өдрийн 370 тушаалаар Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоох тэмдэгжүүлэх журам батлагдлаа. Журмыг хавсралтаас авч үзнэ үү.

EHbus togtooh temdegjuuleh juram.doc
Бичсэн огноо: 2010-01-04

Шинэ хуультай холбогдолтой хуулийн үндэслэлүүд
Ãîë, ìºðíèé óðñàö á¿ðýëäýõ ýõ, óñíû ñàí á¿õèé ãàçðûí õàìãààëàëòûí á¿ñ, ойн сан б¿хий газарò ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжихтэй холбогдуулан та бүхэнд холбогдох хуулиудыг хүргэж байна. Уг хуулиудыг хавсралт файлаас авч үзнэ үү

Shine huulitai holbogdoltoi huuliin undesleluud.doc
Бичсэн огноо: 2009-11-17

Хур тунадас нэмэгдүүлэх газрын генераторын үйл ажиллагааны үр дүн
ªâºðõàíãàé àéìãèéí Óÿíãà ñóìûí Õ¿éñ íàéìàí íóóðûí ýðýãò 2008 îíû 6-ð ñàðä ¿¿ëýíä çîðèóäààð íºëººëæ õóð òóíàäàñ íýìýãä¿¿ëýõ ãàçðûí ãåíåðàòîðûã ñóóðüëóóëæ, 2 æèë ¿éë àæèëëàãàà ÿâóóëëàà. ¯¿ëíèé õýìæýý èõýñ÷,õóð òóíàäàñ îðîõ íºõöºë á¿ðäýæ,¿¿ë óóëàíä ñóóñàí ¿åä ãàçðûí ãåíåðàòîðûã àæèëëóóëæ îðîõ òóíàäàñíû õýìæýýã íýìýãä¿¿äýõ ¿éë àæèëëàãààã 2008 îíä 7óäàà 39 ø ò¿ëø 2009 îíä íèéò 14 óäàà 72 øèðõýã ò¿ëø øàòààæ Õàíãàéí íóðóóíû äàãóó áàéðëàõ Óÿíãà, Áàò-ªëçèé,Õóæèðò,Ç¿¿íáàÿí-Óëààí,Àðâàéõýýð ñóìäûí íóòãààð,ÿëàíãóÿà Îíãè ãîëûí ñàâ äàãóó îðîõ õóð òóíàäàñíû õýìæýýã íýìýãä¿¿ëëýý.

genarator tailan.doc
Бичсэн огноо: 2009-11-17

Монгол Улсын Их хурлын тогтоол
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан авах арга хэмжээ, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг мэдээллийг хавсралт файаас үзнэ үү.

UIH-n togtool, nemelt oorchlolt oruulah.doc
Бичсэн огноо: 2009-11-10

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсантай холбоотойгоор уг хуулийг дагаж мөрдөх журмыг хавсралтаас үзнэ үү.

dagaj mordoh juram.doc
Бичсэн огноо: 2009-11-09

Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулахыг хориглох тухай тогтоолын төсөл хууль болон батлагдлаа.
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс санаачилсан “ Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн төсөл ард иргэдийн санал асуулгын дэмжлэгтэйгээр суулт, өлсгөлөн зарласны үр дүнд "Ãîë, ìºðíèé óðñàö á¿ðýëäýõ ýõ, óñíû ñàí á¿õèé ãàçðûí õàìãààëàëòûí á¿ñ, ойн сан б¿хий газарò ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль болон 2009 оны 07 сарын 16-ний өдөр батлагдсан. Хуулийг хавсралтаас үзнэ үү.

the law.doc
Бичсэн огноо: 2009-11-09

Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулахыг хориглох тухай тогтоолын төсөл
Монгол оронд “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлээд 14 жилийн нүүр үзлээ. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн үр нөлөөгөөр газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, нийт нутаг дэвсгэрийн 44 хувь нь лицензийн талбайд олгогдож, улмаар ашиг сонирхолд улайран шунагсад усны сав газар, ойн сан бүхий газар луу хайр найргүйгээр дайран орж Монгол орны мөнхөд орших хувь заяанд заналхийлж байна. “Онги голынхон”, “Байгаль хамгаалал-Орон нутгийн хөгжил”, “Хүдэр гол”, “Ангир нүдэн Мөндөөхэй”, “Тосон Заамар-Туул гол”, “Салхин Сандаг”, “Ерөө-Ардын элч” хөдөлгөөнүүд санаачлан “Монгол орны усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулахыг хориглох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Уг тогтоолын төслийг батлуулахын төлөө бидэнтэй нэгдэж, Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хандан захидал бичихийг ард иргэддээ уриалж байна. Хавсралтаас тогтоолын төсөлтэй танилцана уу.

togtoolyn tosol, huuliin zaalt.doc
Бичсэн огноо: 2008-10-10

Хамтарсан аялал
АНУ, ОХУ болон Монголын байгаль хамгаалах зорилго чиглэлтэй байгууллагуудын хамтарсан, Монгол орны томоохон голуудын сав газар тухайлбал; Туул, Орхон, Онги, Ерөө голуудын сав газраар явж байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцах 14 хоногийн аялал 2008 оны 09 сарын 01-14-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Тус аялалд оролцсон байгууллагуудаас дурьдвал; Golden Gate Friends Of Mongolia / GGFOM /, Environmental Defense Fund, Earthjustice, Friends of the Earth, National Geographic Society / News, Media /, Pacific Environment, Tahoe-Baikal Institute, Монголын гол усаа хамгаалах, иргэний үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Онги голынхон”, “Ангир нүдэн Мөндөөхэй”, “Байгаль хамгаалал-Орон нутгийн хөгжил”, “Салхин Сандаг”, “Хүдэр гол”, “Тосон Заамар-Туул гол” хөдөлгөөнүүд, “Иргэний боловсрол” төв, “Усны Хэрэг Эрхлэх Газар”, “Боловсрол телевиз” зэрэг байгууллагууд оролцлоо. 09 сарын 01-нд Байгаль Орчны Яамны салбар тус бүр өөрсдийн ажлын талаар болон Монголын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьснаас гадна Монголд ажиллаж байгаа зарим байгууллагын үйл ажиллагаатай / The Nature Concervancy, “Нээлттэй нийгэм форум”, “Монголын Ногоон Загалмай” нийгэмлэг, Mongolian Horticulture Society / мөн танилцлаа. Оролцогчид 09 сарын 02-10-ныг хүртэл голуудын сав газраар аялж зарим уул уурхайн компаны үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Үүнд: Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Шижир алт”, “Мон Поль”, “Алтан Дорнод Монгол” компаниуд, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Гацуурт” ХХК, Уянга сумын Бөөрөлжүүтийн хөндийд ажиллаж буй “Баярсгоулд” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баян голын “БолдТөмөр-Ерөө гол” ХХК-ны үйл ажиллагаатай танилцсанаас гадна Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЕБД сургуулийн сурагч, багш нартай уулзлаа. 09 сарын 11-13-ны өдрүүдэд аялалаа дүгнэж, цаашид Монгол орны байгаль экологийг хамгаалах талаар ямар зохион байгуулалт, чиг баримжаагаар ажиллах талаар ирээдүйн ажлын төлөвлөгөө боловсруулж, төлөвлөлт дээр ажиллалаа. Төлөвлөлтийн эцэст цаашид 2 ажил дээр хүч нэгтгэн хамтран ажиллахаар шийдвэр гарсан нь 1-рт: “Монгол орны усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай УИХ-ын тогтоол гаргуулах“, 2-рт: “Байгаль орчны мэдээлэл, сургалт, судалгаа, шинжилгээний томоохон төв байгуулах” гэсэн 2 ажил дээр төвлөрч, хамтран ажиллахаар боллоо.
Бичсэн огноо: 2008-10-10

Хангайн нуруунд бороо оруулах төхөөрөмж “газрын генератор”-ыг байрлууллаа
Хангайн нуруунаас эх авдаг Îíãè, Òààö, Ò¿é, Áàéäðàã, Çàâõàí, Òàìèð, Îðõîí ãîëóóäûí урсацыг тэтгэх, ган гачиг тайлах зорилгоор бороо оруулах төхөөрөмжийг 2008 оны 06-р сарын 03-нд Хангайн нуруунд байрлуулах ажлыг УЦУОШГ-ын “Хурын шим” төвтэй хамтран зохион явууллаа. Хөдөлгөөн 2007-2008 онд хийх ажлын төлөвлөгөөндөө газрын генератор байрлуулах ажлыг тусгаж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын 76 гишүүдэд Онги голын сав дагуу амьдардаг иргэдээс ирсэн олон зуун захидлуудыг албан тоотын хамт илгээж, 2008 оны улсын төсөвт хөрөнгийг тусгуулсан. Албан тоотыг хавсралтаас үзнэ үү.

letter1.jpg
Бичсэн огноо: 2008-06-10

“Монгол Газар” компаны хууль бусаар авсан тусгай зөвшөөрөл цуцлагдлаа
“Монгол Газар” компаны охин компани “Баярсгоулд” ХХК-ны Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд хууль бусаар авсан хайгуулын 4, ашиглалтын 1 тусгай зөвшөөрөл албан ёсоор / 2008.05.28 / цуцлагдлаа. Тэд зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулна гэж байсан хэдий ч цаана нь ашиглалт явуулах сонирхол нуугдаж байсан нь лиценз цуцлагдах үеэр ил тод болж ашиглалтын 1 зөвшөөрлийг нууж байсан нь илэрсэн. 2008 оны 05 сарын 31-нд нэр бүхий 7 хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнтэй Уянга суманд очиж, албан ёсоор лиценз цуцлагдсан талаар мэдэгдэж, Уянга сумын нутгийг 14 хоногийн дотор чөлөөлж өгөхийг шаардсан. Энэ үеэр Бөөрөлжүүт, Баарайн багийн хамтарсан иргэдийн нийтийн хурал хуралдаж, сумын засаг даргын захирамж гарснаар асуудал шийдэгдлээ.

30.jpg
Бичсэн огноо: 2008-06-10

Төлөвлөсөн ажлын үр дүн
Манай хөдөлгөөн 2007 онд дараах 5 ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд тус бүрдээ амжилттай явагдаж байна. 1. “Онги чацаргана” хөтөлбөр: Тус хөтөлбөр нь одоогоос 3 жилийн өмнө эхэлсэн 50 хувийн амжилттай явагдаж байгаа. Онги голын дагуу 400 км ойжуулах зорилготой, 8 суманд 8 га талбайд чацаргана тариалснаар эхэлсэн. Энэ жил зарим талбайн чацаргана жимсээ өгсөн. Тухайн жимсний талбайг хөрөнгө оруулалтын хамт нутгийн иргэдийн эзэмшилд хамтын гэрээ байгуулсны үндсэн дээр 10 сард хүлээлгэн өгсөн. 2008 оноос, орлогын 30 хувь нь үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхэд зарцуулагдана. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууд энэ ажлыг цаашид дэмжиж, оролцоно гэдгээ илэрхийлсэн. “Nomadic expedition” аялал жуулчлалын компанитай Онги голын дагуу экологийн аялалыг 2008 оноос эхлэн ойжуулах ажилтай уялдуулж явуулах төлөвлөгөөтэй байна. 2. “Онги гол-экологи” сурах бичиг хөтөлбөр: 2007 оны 3 сараас эхэлсэн. Онги голын дагуух 8 сумын 22 мянга гаруй хүүхдүүдийг хамруулж, тэдэнд төрсөн нутаг орныхоо байгаль экологийн онцлогийн талаар их зүйлийг мэдэж авахад нь туслах зорилготой. БОЯ-ны сайд Г.Шийлэгдамба энэ хөтөлбөрийг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Монгол нутаг мину” эвсэлд харъяалагдах хөдөлгөөнүүдэд сурах бичиг бичих туршлагыг нэвтрүүлэхээр яригдаж байна. 3. Хангайн нуруунд бороо оруулах төхөөрөмж байрлуулах ажил: 2008 оны улсын төсөвт 120 сая төгрөгийг тусгуулсан. АНУ-ын Weather modification, Inc байгууллага болон БОЯ-тай хамтран 2008 оны эхний улиралд багтаан тус төхөөрөмжийг байрлуулахаар болсон. Энэхүү төхөөрөмж нь голын урсацыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох юм. 2007 онд Онги гол сүүлийн 9 жилд анх удаагаа 437 км урсаж, Улаан нуурт хүрсэн. 4. Онги голын эхэнд шинээр нэмж уул уурхайн тусгай зөвшөөрөл олгохгүй байх: 2007 онд манай голын эхэнд зөвхөн ганц уурхай ажилласан нь “Эрэл” компани юм. Энэ уурхайг хуулийн хариуцлагад татсан боловч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан. Иймээс манай хөдөлгөөн “Монгол нутаг мину” эвсэлтэй хамтран УИХ-ын БО-ны байнгын хороонд хүсэлт шаардлага тавьж, Монгол орны голуудын сав газар, ойн сан бүхий газарт уул уурхайн эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглосон хууль гаргуулахаар ажиллаж байна. Цаашид “Экологийн эдийн засгийн үнэлгээний хууль”-ийг батлуулахад БОЯ-тай хамтран ажиллахаар зөвшилцлөө. 5. Шүүхэд нэхэмжлэл гаргах: Уул уурхайн байгаль орчинд болон иргэдэд учруулсан хохиролыг засгийн газраас нэхэмжлэхээр ажиллаж байна. Эхний удаа хамтран ажиллах санхүүжүүлэх байгууллагуудад хандсан. Энэ ажлыг илүү үр дүнтэй явуулахын тулд иргэдэд зориулсан хуулийн сургалтыг хөдөө орон нутагт зохион явуулсан.
Бичсэн огноо: 2008-01-14

Лиценз олголт-нөхөн сэргээлтийн хяналт
“Монгол Нутаг Мину” Эвсэл / МНМЭ /-ийн 2007 оны үйл ажиллагааны төлөвлөлтөнд тусгагдсан лиценз олголт-нөхөн сэргээлтэнд нутгийн иргэдийн хяналт оролцоог сайжруулах чиглэлээр Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Улаан уул, Увс аймгийн Цагаан хайрхан, Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Дэлгэр, Баянхонгор аймгийн Гурван булаг, Бөмбөгөр, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдад 2007 оны 07-р сарын 18-аас 08-р сарын 18-ыг хүртэл ажиллалаа. Энэ ажиллах хугацаанд нутгийн удирдлага болон иргэд, зарим аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо.

Licence olgolt nohon sergeeltiin hynalt ajliin tailan.doc
Бичсэн огноо: 2007-08-28

Хөдөө орон нутагт ажиллаа
Хөдөлгөөний ажлын алба 2007 оны 06-р сарын 09-16-ны өдрүүдэд голын сав дагуух сумдаар ажиллаад ирлээ. Голынхоо сав дагуу тариалсан 6 сумын чацарганыг арчилж хамгаалж байгаа цэцэрлэгчдийг бусад сумын чацарганы арчилгаа тордолт, торнилтыг үзэх боломжийг олгож, хоорондоо туршлага солилцох, зөвлөгөө өгөх, тэдний ажлыг дүгнэж, үнэлэлт өгөх ажлыг зохион байгууллаа. Мөн голын сав дагуу олгогдсон 85 тусгай зөвшөөрлийн талаар иргэдэд мэдээлэх, тэдний санал бодлыг сонсож, судалгаа авлаа. Биднийг очиход Өвөрхангай аймгийн Уянга суманд хайгуул, ашиглалтын лиценз авсан нэгэн компани лицензээ цуцласнаа иргэдэд мэдэгдсэн юм. Нутгийн иргэдийн хуулийн мэдлэгт тус нэмэр болох үүднээс тэдний зайлшгүй мэдвэл зохих хуулийн зарим заалтуудаар гарын авлага бэлтгэж тараалаа.
Бичсэн огноо: 2007-06-18

Голдманы Байгаль орчны шагналыг Ази тивээс “Онги голынхон” хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр хүртлээ
Голдманы шагнал нь байгаль хамгаалах үйлсэд гарамгай үйлс бүтээсэн хүмүүст олгодог дэлхийн байгаль орчны хамгийн дээд шагнал юм. Анх 1990 онд АНУ-ын Сан Франциско хотын иргэний удирдагч, нигүүлсэнгүй үзэлтэн Ричард Голдман болон түүний эхнэр Рода Голдман нар уг шагналыг үүсгэн санаачилжээ. Энэхүү шагналыг 2006 он хүртэл Ази, Африк, Европ, Хойд, Өмнөд болон Төв Америк, Арлын улсуудаас / 6 бүсээс / шалгарсан 67 орны 113 хүн хүртээд байна. Голдманы байгаль орчны шагналын гол бэлэг тэмдэг нь байгалийн хүч чадлыг илэрхийлдэг “Ороборо хэмээх могойн дүрс бүхий хүрэл баримал” байдаг. 2007 оны Голдманы шагналын эздийг 4-р сарын 22 буюу “Дэлхийн өдөр”-өөр олон нийтэд зарлаж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 4-р сарын 23-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотын Дуурийн театрт болно. Ц.Мөнхбаяр 5-р сарын 03-ны өдөр эх орондоо ирнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.goldmanprize.org вэб хуудаснаас авна уу.
Бичсэн огноо: 2007-04-23

Хөдөлгөөний бүх гишүүдийн төлөөлөгчидийн 8-р хурал боллоо
2007 оны 03 сарын 11-12-ны өдрүүдэд хөдөлгөөний бүх гишүүдийн төлөөлөгчидийн 08-р хурал, 2007 оны төлөвлөлтийн семинар УБ хотод явагдлаа. Тус хурал, семинарт Онги голын сав дагуух орон нутгийн Удирдах зөвлөл болон Салбар зөвлөлийн гишүүд оролцож, 2006 оны хийсэн ажлын тайлангаа ярилцаж, 2007 онд хийж гүйцэтгэх ажлын чиглэлээ тодорхойлов. Энэ үеэр оролцогчид хөдөлгөөний зөвлөхүүд болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцаж санал бодлоо солилцсон бөгөөд гишүүн бидний ажлыг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Бичсэн огноо: 2007-04-19

Гуталчид бэлтгэх сургалт эхэллээ.
Чадавхийг бэхжүүлэх, жижиг, дунд үйл ажиллагааг дэмжих Монгол-Австралийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжих болсон “Цэцэрлэгчид-Гуталчид” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт, Зүүнбаян-Улаан улаан сумын Эмгэд, Тарагт сумын Их уул, Алтан тал баг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1-р багаас төсөлд хамрагдсан 18 хүнд гутал оёж сурах 14 хоногийн сургалтыг “Урлах эрдмийн дээд сургууль”-ийн багш нар 03 сарын 26-аас 04-р сарын 08-ны хооронд явуулж байна. 05-р сарын эхээр хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгчдэд зориулсан чацарганы суулгац тариалах арга, арчилгаа тортолтын талаарх ээлжит сургалт явагдана.
Бичсэн огноо: 2007-03-28

Ажлын албаны хэсэг Монголын Радиогийн сурвалжлагч Шагдарсүрэн нар бүс нутагт ажиллаад ирлээ.
Хөдөлгөөний ажлын хэсэг Монголын Радиогийн сурвалжлагч Шагдарсүэн нар 11 сарын 17-23-нд Онги голын сав дагуу бүс нутагт ажиллаж хөдөлгөөний гишүүд дэмжигчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзан үйл ажиллагааны явцаас танилцуулж цаашдын чиглэлийг зөвлөлдөж дараах чиглэлийг тогтлоо. . Жижиг голыг сэргээх төслийн хүрээнд доктор З. Омбоогийн дэмжлэгтэйгээр орон нутгийн удирдлага алтны уурхайн оролцоотойгоор Онгийн голын цутгал Цагаан голыг сэргээх .Онги-Чацаргана, Онги гол экологийн сурах бичиг төслүүдийг хэрэгжүүлэхэд ЕБС-ийн сургуулиуд орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах . Онги-Чацаргана төслийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн З. Энхболдтой хамтарч ажиллах . Сумдын салбар зөвлөлүүдийн сургалт семинарийн үеэр орон нутгийн иргэдийн идвэхитэй оролцоог бий болгох зорилгоор ЕБС-ийн сургуулиудын 14 000 гаруй сурагчдын дунд зохион бичлэг гар зургийн уралдаан зохион байгуулах, насанд хүрэгчдийн дунд Онги гол Улаан нуурын тухай фото зурагтай дурсамж эссэний уралдаан зохион байгуулах
Бичсэн огноо: 2005-11-23

"Уул уурхай ба хүний эрх" сэдэвт бага хурлын хөтөлбөрийг хэлэлцлээ.
"Хүний эрх хөгжил" төвөөс НҮБ-тай хамтран 12 сарын 8-нд зохион байгуулах "Уул уурхай ба хүний эрх"сэдэвт бага хурлын хөтөлбөрийг хэлэлцэх үйл ажиллагаанд хөдөлгөөний гүйцэтгэх захирал Д. Сарантуяа,"Тосон заамар", "Онон Улз", "Хөвсгөл далайхан", "Ариун суварга" хөдөлгөөний төлөөлөгчид , Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зөвлөх УИХ-ын гишүүн асан Шийрэвдамба нар оролцлоо. Хөтөлбөрийн гол зорилго нь уул уурхайн олборлох салбарын үйл ажиллагаатай холбогдсон бүхий л төлөөлөлийг оролцуулан хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг хэлэлцэх юм. Тус ярилцлагаас бизнесийн байгууллагын төлөөлөгчөөр Айванхоу Майнз-ыг илтгэл тавиулахаар сонгосныг үйл ажиллагаа нь ЗГ-ын хэмжээнд төслийн хүрээнд яригдаж байгаа гэсэн үндэслэлээр буруушааж бага хурлын хөтөлбөрт одоогоор үйл ажиллагаа явуулж нутгийн ард иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа олборлолтын уурхайнууд болох "Алтан Дорнод", "Монгол газар", "Эрэл" г.м -ээр илтгэл тавиулахыг дуу хоолой нэгтэй хүлээн зөвшөөрлөө.
Бичсэн огноо: 2005-11-14

Семинарт оролцлоо.
Байгаль хамгаалах "Монголын Тул" сангаас 9 сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулсан "Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт ба хамгаалалт" сэдэвт семинарт хөдөлгөөний гүйцэтгэх захирал Д. Сарантуяа урилгаар оролцож " Аюулгүй орчинд амьдрах нь хүний буулт хийх боломжгүй үндсэн эрх" илтгэл тавилаа.
Бичсэн огноо: 2005-11-14

"Шилжилтийн улс орнуудын газрын шинэтгэлийн бодлого" сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг Газрын харилцаа,геодези, зураг зүйн газар, Нээлттэй Нийгэм Форумаас 10 сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулсан " Шилжилтийн улс орнуудын газрын шинэтгэлийн бодлого" сэдэвт олон улсын бага хуралд хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр урилгаар оролцлоо.
Бичсэн огноо: 2005-11-03

Хөдөлгөөн нь “Хурын шим” төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Онги бороо” үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.
Хөдөлгөөн нь “Хурын шим” төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Онги бороо” үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Бид уг үйл ажиллагааг бүс нутгийн иргэдийн санхүүжилтээр хийхээр тохирсон боловч өнөөгийн байдлаар санхүүгийн төвлөрөлт 10% ч хүрэхгүй удаашралтай байгаа тул гэрээт хугацаанд нийлүүлэх санхүүжилтээ өгч чадахгүй байна. Бид санхүүжилт нийлүүлэх 8 сумаараа 3 удаа биечлэн явж уулзсан боловч орон нутаг дахь цаг агаарын нөхцөл байдлаас хамааран малчид санхүүжилтээ төвлөрүүлэх нь удаашралтай байна.
Бичсэн огноо: 2005-07-18

Тулгамдсан нөхцөл байдлыг Ерөнхий сайдад танилцуулахаар нутгийн иргэдийг төлөөлөн Архангай аймгийн Цэнхэр сумаас Ж.Жамянлхүндэв,Ч.Баярбат , Долгорсүрэн нар Улаанбаатар хотод ирээд байна.
“Монгол газар” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн хамар хэмээх ард түмний үе дамжин тахин шүтэж ирсэн үзэсгэлэнт газарт алт ашиглалтын үйл ажиллагаагаа хууль бусаар явуулахаар болоод байна. Уг газарт алт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон УМХГ-ын дүгнэлт,Цэнхэр сумын ИТХ-ын тогтоол,Цэцэрлэг багийн ИНХ-ын тогтоолууд нь гарсаар байтал Аймгийн Засаг дарга Н.Хүрэлсүх түүнийг ашиглуулах зөвшөөрөл өгсөн байна. Газар нутгаа хамгаалсан нутгийн ард түмэн, “Монгол газар” ХХК –ийн хооронд зөрчилдөөн үүсч Нарийн хамарыг шөнөдөө 100-250 иргэн сар шахам хугацаанд жижүүрлэн хонож ,өнөөдрийн байдлаар хүчин мөхөсдсөн,наашаа гэх удирдлага төр засаг,эрхээ хамгаалуулах байгууллага байхгүй болсон гэж үзсэн ард түмэн амь насаараа дэнчин тавьж хүйтэн зэвсэг барихаас өөр аргагүй болоод байгаагаа мэдэгдлээ./2005.07.14-ний 23 цагт/ Эдгээр ард түмнийг сумын Харилцаа холбоо ч гадагш дотогш яриулахгүй байгаа нь нарийн зохион байгуулалттай ажиллагаа болох нь тодорхой байна. Нутгийн иргэдийн тэмцэл нь нийтдээ 3 сар шахам үргэлжилж байгаа бөгөөд Монгол газар ХХК –ийн харуулын албаныхан 05 сарын 30 нд иргэдийг газдан,бороохойдож, байлдааны буугаар зүг чиггүй буудаж айлган сүрдүүлж дарамталсан явдал болсон Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад сурвалжуудаас та бүхнийг мэдээлэл авсан гэдэгт эргэлзэхгүй байна -Тулгамдсан нөхцөл байдлыг Ерөнхий сайдад танилцуулахаар нутгийн иргэдийг төлөөлөн Архангай аймгийн Цэнхэр сумаас Ж.Жамянлхүндэв,Ч.Баярбат , Долгорсүрэн нар Улаанбаатар хотод ирээд байна.
Бичсэн огноо: 2005-07-18

Төлөвлөлтийн семинар зохион байгуулагдах гэж байна.
“Онги голынхон хөдөлгөөн” нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүд дэмжигчдийнхээ оролцоотойгоор жил жилийн үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлж ирсэн. Бид өнгөрсөн жилийн Төлөвлөлтийн сургалт семинарыг Германы Иргэний нийгмийн туршлагатай зохион байгуулагч Михайл Хенкетэй хамтран хийсэн. 2005-2006 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ 2005 оны 08 сарын 11-15нд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эргэн дэнж багийн төвд мөн аюулд учраад буй голуудыг хамгаалах хөдөлгөөнүүдийн нэгдсэн төлөвлөлтийн сургалт семинарыг 08 сарын 15-20нд тус тус хийхээр төлөвлөж байна. Хөдөлгөөний жил бүрийн Төлөвлөлтийн семинарыг 38 хүний бүрэлдхүүнтэй мөн манай хөдөлгөөнтэй үүсэл , зорилго нэг байгаль хамгаалах , өөрсдийн эрх ашгаа хамгаалах Иргэний нийгмийн байгууллагуудад хийх төлөвлөлтийн семинарыг Улаанбаатар хотод 19 хүний бүрэлдхүүнтэй зохион байгуулахаар төлөвлөж байна. Дээрх үйл ажиллагаа Монгол оронд цаашид Иргэний хөдөлгөөнүүд төлөвших , хамтран ажиллахад нэн чухал ач холбогдолтой тул бид энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ихээхэн чармайлт тавьж байгаа юм.
Бичсэн огноо: 2005-07-18

Сургалт семинар явагдлаа
“Онги гол хөдөлгөөн ” нь “Иргэний боловсрол төв” болон “Эх дэлхий эмэгтэйчүүд “хөдөлгөөн Төрийн бус байгууллагуудтай хамтран Төв аймгийн Заамар , Архангай аймгийн Цэнхэр сумдад сургалт семинар зохион байгуулаад ирлээ. Энэхүү сургалт семинарын гол зорилго: -Аюулд учираад буй гол мөрөн, нууруудын орон нутгийн иргэдэд хүрээлэн буй орчин болоод байгалийн нөөц баялгаа хамгаалахын тулд иргэдийн санаачлага , оролцоог нэмэгдүүлж идэвхижүүлэх - Иргэд бүрэн эрхийнхээ дагуу орон нутагтаа хяналт тавих, шийдвэр тогтоолд нөлөөлөх мөн хөдөлгөөний удирдлагуудын зохион байгуулалт , бодлого , төлөвлөлт , баримт бичгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн юм. Энэхүү сургалт семинарыг зохион байгуулсаны гол үр дүн нь өөрсдийн жам ёсны нэгдмэл эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж буй орон нутгийн иргэдийн үүсгэл санаачлагад бодит дэмжлэг болж өгнө.
Бичсэн огноо: 2005-06-10

"Монгол газар" ХХК, нутгийн иргэдийн хоорондох газрын тєлєєх тэмцэл буу шийдэмдээ хvрчээ.
"Монгол газар" ХХК, нутгийн иргэдийн хоорондох газрын тєлєєх тэмцэл буу шийдэмдээ хvрч хурцадмал хэвээр байна. Энэ талаар єнєєдєр нутгийн иргэд болон Архангай аймгийн Цэнхэр сумын *Ариун суварга* хєдєлгєєн болон бусад сайн дурын хєдєлгєєнийхєний хамтарсан мэдэгдэл хийлээ. Ингээд тэдний хийсэн мэдэгдлийг хvргэе. Архангай аймгийн Цэнхэр сумын "Ариун Суварга" хєдєлгєєн, "Онги голынхон" хєдєлгєєн, "Иргэний боловсрол" тєв, "Эх дэлхий эмэгтэйчvvд" хєдєлгєєн, "Хvний эрх хєгжил" тєв хамтран "Иргэдийн хєдєлгєєн" сургалтыг Дэлхийн Банкны санхvvгийн дэмжлэгээр 2005 оны 5 сарын 26-наас эхлэн Тєв аймгийн Заамар сум, Архангай аймгийн Цэнхэр сум, Баянхонгор аймгийн тєвд туе туе зохин байгуулахаар Улаанбаатар хотоос 10 хvний бvрэлдэхvvнтэй гарсан аж. Тєлєвлєгєє ёсоор 2005 оны 5 сарын 28-нд Архангай аймгийн Цэнхэр суманд очиж нэг єдєр сургалт явуулсны дараа Цэцэрлэг багийн нутаг дэвегэрт байдаг Нарийн хамар гэдэг газраас нутгийн иргэд, малчдын тєлєєлєгчид ирж, сургалтын багийг тэнд очиж сургалтаа явуулахыг хvссэний дагуу 5 сарын 30-ний єдєр хvрэлцэн очсон юм. Биднийг очиход 2005 оны 5 сарын 30-ны vvр шєнєєр "Монгол газар" ХХК-ийн гэр ачсан машин техникvvд нь нутгийн иргэдийн газар нутгаа хамгаалж сvvлийн 3 сарын турш тавьсан саад, хориглосон тэмдэг бvхий хаалтыг дайран орсон явдалд дургvйцеэн иргэд "Монгол газар" ХХК-ийн хамгаалалтын албаныхантай маргалдаж байсан. Энэ газар нутаг нь Монгол улсын цэвэр уены хагалбар нєєц газар, олон олон голуудын эх болсон, нутгийн иргэдийн тахиж шvтдэг, євєг дээдеээ нутаглуулдаг, нутгийн иргэд олон жилийн туршид мал сvргээ бэлчээж, оторлодог.жилийн 4 улиралд нутагладаг, мєн Цэнхэр сумын ИТХ-ын хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар байв. Vvссэн нєхцєл байдалтай холбогдуулж, тус багийн иргэд багийн хурлыг яаралтай хуралдуулж, "Монгол газар" компанийн хамгаалалтын алба болон уурхайн даргад хандаж, ачиж орсон эд зvйлсийг эргvvлж гаргахыг хугацаа зааж шаардах бичиг єгсєн. Гэтэл туе компанийн эрх бvхий ажилтны зvгээс уг шаардах бичигт хариу єгєєгvйн улмаас эсэргvvцлээ илэрхийлеэн иргэд тэнд барьсан гэрvvдийг буулгаж, тэдний машин техникт ачиж єгєхєєр гэрийн бvслvvрийг тайлах болон барьж амжаагvй гэрийн бvрээсийг машин руу чирэхийг завдах vед хамгаалалтын албаны дарга Г.Лхагвасvрэнгийн удирдлагаар туе хамгаалалтын албаны залуучууд гар хоосон иргэд рvv гар буу, том буу, газ, бороохой, гаваар зэвеэглэж хvч тvрэмгийлэн дайрсан. Энэ vеэр хамгаалалтын албаныхан 7 удаа буудаж, 9 иргэний нvд болон ам руу нь газдсан. Мєн нэг эмэгтэйг карате хийж унагаагаад дээрээс нь дэвеэж харагдсан. Бууны бєгс, бороохой болон гаваар нутгийн иргэдийн гар нvvр рvv нь цохиж, хєнгєн гэмтэл учруулсан. Энэ vед хvний амь эрсдээгvй ч эрсдэх магадлал єндєр байлаа. Тухайлбал, хамгаалалтын албаны даргын буудаж байсан том бууг булааж авахаар иргэд булаацалдаж байх vед бууны гохыг 2-3 удаа дарсан. Энэ vйл явдалд 20-иод эмэгтэйчvvд, насанд хvрээгvй 3 хvvхэд оролцеон бєгєєд жирэмеэн хоёр эмэгтэй байсны нэг нь хvvхдээ нэг сарын дутуу тєрvvлж, 3-4 сартай жирэмсэн нєгєє эмэгтэй нь євдєж аймгийн тєвд хvргэгдэн эмнэлэгт хэвтсэн болно. Бидний зvгээс ажил vvргийн дагуу ажиглах байр суурьнаас хандсан. Монголын Vндэсний Телевизийн зураглаачийн бичлэг хийж байсан камерийг хамгаалалтын албаныхан хvч хэрэглэн булааж авенаас уг камер эвдэрч цаашид зураг авах боломжгvй болсон. Болж єнгєрсєн vйл явдлыг Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Намсрайжавт танилцуулахад vл тоомсорлосон байдалтай хvлээж авсан.
Бичсэн огноо: 2005-06-06

“ Үүлэнд нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлэх “ үйл ажиллагаа
Онги голын ай сав дагуух 3 аймгийн 7 сумдын нутагт “ Үүлэнд нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлэх “ үйл ажиллагааны эхлэл бүс нутгийн иргэдийн өөрсдийн санаачлагын үр дүнд хэрэгжиж эхлээд байна. Тус үйл ажиллагааг “Онги голынхон” хөдөлгөөн нь “ Хурын шим” төвтэй хамтран хэрэгжүүлж эхлэж байгаа билээ. Ажлын хэсгийн 1-р баг 04 сарын 25 ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан сумдын нутагт 4 сарын хугацаатайгаар ажиллахаар гарлаа.
Бичсэн огноо: 2005-05-08

Бусад голуудын уулзалт
“Онги голынхон” хөдөлгөөний үйл ажиллагааны үр дүнд Монгол орны бусад аюулд учирсан голуудын орон нутгийн иргэд идэвхижин , байгаль хамгаалах хөдөлгөөнүүд шинээр үүсэн бий болж байна. Шинээр байгуулагдаж буй хөдөлгөөнүүд 2 удаа уулзалт хийж, манай хөдөлгөөнийг албан бус төв болгон ажиллах шийдвэр гараад байна. · Баянхонгор аймгийн : Түй,Таац, Байдраг,Орог,Бөөн-цагаан, Өлзийтийн голуудыг хамгаалах “ Хонгор нутгийн дуудлага” хөдөлгөөн. · Архангай аймгийн : Цэнхэрийн гол, Орхон голын эхийг хамгаалах “ Сувраган Цэнхэр” хөдөлгөөн. · Сэлэнгэ аймгийн : Ерөө голыг хамгаалах “ Ардын элч “ хөдөлгөөн. · Төв аймгийн : Заамарын голыг хамгаалах “Тосон Заамар “ хөдөлгөөн. · Хэнтий ,Дорнод аймгийн : Онон, Улз голыг хамгаалах “Онон,Улз голынхон “ хөдөлгөөн. · Хөвсгөл аймгийн : Хөвсгөл нуурыг хамгаалах “ Хөвсгөл далайхан “ хөдөлгөөн
Бичсэн огноо: 2005-05-08

ОНГИ БОРОО
Бид саяхан 03 сарын 22-ноос , 04 сарын 10 ны хооронд Онги голын ай сав нутагт 3 аймгийн 7 суманд ажиллаад ирлээ. Ажлын хэсэгт “ Хурын Шим “ төв , “Монголын радио”- гийн сурвалжлагч Шагдарсүрэн нар хамтран ажиллаа. Бидний явсан ажлын зорилго : · Хөдөлгөөний үйл явцын талаар мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсох · Онги голын сав нутагт хур тунадас нэмэгдүүлэн, хөрсний чийгийг нэмэгдүүлж ,цөлжилт , хуурайшилтыг зөөлрүүлэх ,бэлчээрийн ургамлын гарцыг нэмэгдүүлэх , боломж байгааг бүс нутгийн иргэд малчдад ойлгуулан санал бодлыг нь сонсч хамтран ажиллах талаар ярилцах явдал байлаа Бид нийт 7 сумын 28 багийн хуралд оролцож, 1500 гаруй иргэдтэй уулзан санал бодлоо солилцлоо. Бидний ажлын гол зорилго байсан Цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх “ Онги бороо” үйл ажиллагааг иргэд малчид маш таатай хүлээн авлаа. Бүс нутгийн иргэд одоогийн үүсээд буй ган цөлжилт, зуд ,отор нүүдэл гэх мэт олон асуудлаа шийдэх гарцаа олж, хамтран шийдвэрлэлцэх болсон нь аргаггүй л нэг гол усныханд тохиолдсон зовлон нэг, гарц нэг байгааг харуулж байлаа, “ Онги бороо “ үйл ажиллагааг гүйцэтгэхэд 40 сая төгрөг зарцуулж , хангай ,говь хээрийн бүсэд тус бүр 2 баг 5 сар ажиллах юм. Дээрх 40 сая төгрөгийг бүс нутгийн 3 аймгийн 7 сумын иргэд дундаасаа гаргах боллоо. Энд 8-н сум биш 7 сум гэж бичиж байгаагийн учрыг хэлэх хэрэгтэй . Өвөрхангай аймгийн Уянга сум Онги голын эхэнд оршдог. Уянга суманд манай хөдөлгөөний Салбар зөвлөл ажилладаг. Бид Уянга сумын ард иргэдтэй уулзаж чадсангүй. Сумынх нь Удирдлагууд багийн хурлаа зарлаагүйгээр барахгүй малчин айл өрхөөр хамтарч хэсэх санал гаргасаныг минь хүлээн авсангүй. Ийм учир бид “ Онги бороо” үйл ажиллагаанд Уянга сум хамрагдахгүй боллоо гэж бид үзэж байна. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах болсон Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Зүүнбаян-улаан , Баянгол, Дундговь аймгийн Сайхан-овоо, Өмнөговь аймгийн Мандал-овоо, Булган сумдын удирдлага , иргэд малчдад талархалаа илэрхийлье.
Бичсэн огноо: 2005-05-05


© 2005. All Rights Reserved.
designed by Topology Co.,Ltd
Нүүр хуудас :: Мэдээ мэдээлэл :: Бидний тухай :: Баримт фактууд :: Хийсэн ажлууд ::
Хэлэлцүүлэг :: Санал асуулга :: Зургийн цомог :: Харилцах хаяг