|
|
|
|
| Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүн хөдөлгөөнүүд орон нутагтаа ажиллаж байна | | Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахын хориглох тухай хуулийн хэрэгжилтэнт хяналт тавьж усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоохоор орон нутагтаа ажиллаж байна. Уг ажлын хүрээнд "Онги голынхон" хөдөлгөөн 3 аймгийн 7 сум дамжин Онги гол сав дагуу нутаглан амьдардаг 500 гаруй иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. | | Бичсэн огноо: 2009-12-22 |
| | Иргэд идэвхтэй захиа бичиж байна | | Найман аймгийн иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан байгаль хамгаалах 6 иргэний хөдөлгөөний төлөөлөгчид 2008 оны 10 сарын 03-19-ний өдрүүдэд Увс аймгийн Цагаанхайрхан, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өвөрхангай аймгийн Баянгол, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар ажиллан, иргэдтэй уулзаж УИХ-ын тогтоолын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд рүү уг тогтоолыг дэмжиж байгааг илэрхийлэн захидал бичихийг уриаллаа. Одоогийн байдлаар нийт 2000 гаруй захидал илгээгээд байгаа бөгөөд цаашид захидал бичих иргэдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Хөдөлгөөний тэргүүнүүд 10 сарын 20-нд хөдөө явж ажилласан ажлын тайлангаа ярилцаж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг хамтран ярилцлаа. Ойрын өдрүүдэд дээрх орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн бөгөөд эхний гишүүд уулзах цагаа өгч эхлээд байна. Цаашид УИХ-ын 76 гишүүнтэй бүгдтэй нь биечлэн уулзахаар төлөвлөөд байна. | | Бичсэн огноо: 2008-10-21 |
| | Хөдөлгөөнүүд орон нутагтаа ажиллаж байна | | “Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглох тухай” УИХ-ын тогтоол гаргуулахад Монгол иргэн бүр оролцох ёстой. Энэ үүднээс байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүд тухайлбал “Ангир нүдэн Мөндөөхэй”, “Тосон Заамар-Туул гол”, “Хүдэр гол”, “Байгаль хамгаалал-Орон нутгийн хөгжил”, “Салхин Сандаг”, “Онги голынхон” хөдөлгөөнүүдийн удирдлага Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Увс, Төв аймгуудаар явж нутгийн иргэдтэй уулзаж байна. Тогтоол батлагдахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд захидал бичихийг уриалж байгаа юм.
| | Бичсэн огноо: 2008-10-10 |
| | “Экологийн шинжлэх ухааны мэдлэгийг түгээх арга зам, хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагад оролцов. | | Монгол улсын Шинжлэх ухааны Академиас анх удаагаа зохион байгуулсан “Экологийн шинжлэх ухааны мэдлэгийг түгээх арга зам, хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтанд эрдэмтэн мэргэд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож дээрх сэдвийн хүрээнд өөрсдийн санал бодлоо солилцож, цаашид ямар тал дээр хамтран ажиллаж болохыг ярилцаж дараагийн уулзалтыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг оролцуулан нээлттэй хийх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.
Манай байгууллагын зүгээс эрдэмтэдтэй Монгол орны байгаль экологийг хамгаалах, түүний тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
| | Бичсэн огноо: 2007-05-18 |
| | УИХ дахь Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Голдманы шагналтанг хүлээн авав. | | АНУ-ын Сан Франциско хотноо очиж шагналаа гардан аваад ирсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд хүлээн авч уулзан дурсгалын зүйл гардууллаа. Үүний дараа тэрээр гишүүдэд хандаж 3 зүйлийг онцлон хэлэв.
Өнөөдөр улс орон маань хөгжлийн төлөө ярьж их зүйлийг хийхийн зэрэгцээ байгаль орчноо, уламжлалт соёл иргэншилээ яаж хамгаалж үлдээх вэ гэдгийг мартаж болохгүй. Үүнийг төр засгийн удирдлага ямагт санаж яваа гэдэгт би эргэлзэхгүй байна. Үүнд дараах гурван зүйлд анхаарлаа хандуулаасай. Нэгдүгээрт: БОХХАА-н байнгын хороонд өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй явж ирсэн байгаль орчныг хамгаалах, зарим газарт уул уурхайн салбар, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлүүлэхгүй байх тухай тогтоолын төсөл орсон. Үүнийг ажил болгоосой. Хоёрдугаарт: Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн эрин үед байгалийн нөхөн сэргээлтийг шат дараатай хэрэгжүүлээсэй. Зохиомолоор хур тунадас оруулахад анхаарч хөрөнгө зарах хэрэгтэй байна. 100 сая ам доллараар хэд хэдэн газарт ийм газрын генератор байрлуулахад ширгэж үгүй болж байгаа голууд маань тэтгэгдэж устай болно шүү дээ. Гуравдугаарт: Манай хөдөлгөөнөөс санаачлаад “Онги гол-Экологи” сурах бичиг хэвлүүлсэн. Энэ сурах бичгийг бусад бүс, аймаг, орон нутагт түгээж ажил болгох нь зүйтэй байна.
| | Бичсэн огноо: 2007-05-18 |
| | Иргэний форумд илтгэл тавив | | Хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Иргэний холбоо”-оос зохион явуулсан “Монголдоо сайхан амьдаръя” иргэний форумд “Миний нутаг” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр Иргэний холбооны гүйцэтгэх хорооны гишүүн бөгөөд илтгэлдээ: “Асуудлын гол нь ашигт малтмалд бус газар нутгийн өмчлөлд байна. Газар нутаг тодорхой эзэмшилгүй хэнийх ч биш байгаа учраас л хүссэн хэнбугай нь ч ялгаагүй, багийн иргэдээс авхуулаад яамдын түшмэлийн хэмжээнд тохирсон хахууль өгч авалцан, дураараа авирлах боломж олгогдоод байна. Ийм учраас л байгаль орчны эсрэг хууль зөрчсөн ноцтой гэмт хэргүүд хавтгайраад байгаа юм” гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ форумд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Оюун, урлаг соёлын зүтгэлтнүүд, хөдөө орон нутгийн иргэд гээд нийт 800 гаруй хүн Монгол улсын иргэний үүднээс оролцсон юм. | | Бичсэн огноо: 2007-04-19 |
| | "Иргэдийн хөдөлгөөн-Мэдээллийн нөлөөлөл" төсөл дэмжигдлээ. | | Нидерландын Засгийн газар, Дэлхийн банктай хамтарсан "Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах" төслийн уралдаанд манай хөдөлгөөний "Иргэдийн хөдөлгөөн -Мэдээллийн нөлөөлөл" төсөл дэмжигдлээ. | | Бичсэн огноо: 2005-11-03 |
| | Хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр хуралд оролцоод ирлээ. | | Хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр Өмнөд Африкийн Жоханэсбург хотод 9 сарын 12-15-нд болсон "Хүний эрхийн хэтийн төлөвлөлтийг хуулийн хүрээнд үр ашигтай боловсруулах нь" сэдэвт семинарт оролцоод ирлээ. Тус хуралд Өмнөд Африкийн улсууд болон Урганда, Энэтхэг, Бүрүнди, Лебир, Монгол, Америкийн 400 гаруй төлөөлөгчид оролцож улс төр ,хууль,нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн ба Африк, Монгол, Бүрүнди 3 улс дэлхийн эрх зүйн бүс нутгийн хөтөлбөрт хамтран ажиллах юм. Энэ чиглэлээр Дэлхийн эрх зүй олон улсын байгууллагаас Энэтхэг, Монголыг хариуцсан Азийн хөтөлбөрийн зөвлөх Aisha Bain 10 сард Монголд ирж манай хөдөлгөөн болон Хүний эрхийн хөгжил төвтэй хамтран ажиллах юм. | | Бичсэн огноо: 2005-09-28 |
| | Хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр өмнөд Африк улсыг зорилоо. | | Хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр өмнөд Африкийн Жоханесбург хотод 9 сарын 12-16-нд болох "Хүний эрхийн хэтийн төлөвлөлтийг хуулийн хүрээнд үр ашигтай боловсруулах нь" сэдэвт семинарт оролцохоор 9сарын 07-нд Африк улсыг зорилоо.Тус семинарт Монгол,Бүрүнди,Африк 3 улсын хуульчид болон хувиараа хуулийн үйл ажиллагаа явуулдаг хуульчид оролцож өөрсдийн ажлаа хэрхэн төлөвлөх, чадварлаг төлөвлөлт хэрхэн боловсруулах , хүний эрхийг хамгаалахад төр засгийн анхаарлыг илүү бодитой хандуулах, мөн явуулж байгаа бодлогод шүүмжлэлтэй хандах, хуулиас гадуур явж буй асуудлыг яаж цэгцлэх талаар хэлэлцэж арга туршлагаа солилцох юм. | | Бичсэн огноо: 2005-09-15 |
| | Олон Нийтийн Радио Телевизийн тухай хууль болон ОНРТ-ийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж санал болгох журмын дагуу манай хөдөлгөөн Төрийн Бус Байгууллагуудын чуулганд хөдөлг | | Олон Нийтийн Радио Телевизийн тухай хууль болон ОНРТ-ийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж санал болгох журмын дагуу манай хөдөлгөөн Төрийн Бус Байгууллагуудын чуулганд хөдөлгөөний Тэргүүн Ц. Мөнхбаяр оролцлоо.
| | Бичсэн огноо: 2005-07-18 |
|
|
|
|
|