|
|
 |
Мэдээ мэдээлэл |
 |
|
|
|
|
|
 |
Танилцуулга |
 |
|
|
Yүссэн нөхцөл байдал:
|
Монгол орны төв хэсэгт орших Дэлхийн цэвэр усны томоохон хагалбар цэг болох Хангайн нуруунаас эхтэй Онги гол нь хангай, тал хээр,говийн бүс нутгийг дамжин 435 км урсахдаа 175 км кв талбай бүхий Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй Улаан нуурыг бий болгодог Онги голын эх цутгал голууд дээр 1993 оноос эхлэн жил бүр 30 гаруй ААН-үүд ашиглалт хайгуул явуулж ирснээс одоогийн байдлаар 2208 га талбайд ашиглалтын 7,хайгуулын 14 цэгт үйл ажиллагаа явагдаж байжээ. |
Онги гол тасарч Улаан нуур ширгэсэн шалтгаан нь дээрх алт олборлолтын явцад голын голдьролуудыг бүр мөсөн өөрчилж техникийн болон байгалийн нөхөн сэргээлт огт хийхгүй орхисноос шууд хамааралтай болохыг Байгаль Орчны Яамны Хөндлөнгийн хянан магадлагааны ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон байна.Энд Монгол улсын Yндсэн хууль,Байгаль хамгаалах хууль,Ашигт малтмалын тухай хууль,Усны тухай хууль зэрэг гол гол хуулиудын тодорхой заалтууд ноцтой зөрчигдөж байна.
|

|
 |
Онги гол тасарч Улаан нуур ширгэснээс тус бүс нутгийн 60 гаруй мянган хүн ундны болон хэрэглээний усаар гачигдаж, нэг сая гаруй мал сүрэг уух ус бэлчээрээр хомсдон, өөр аймаг сумдын нутагт дайжин нутаглахад хүрээд байгаа юм. |
 |
Энэхүү үйл явц нь Онги гол болон Хангайн нуруунаас эх авсан нийт голуудын хувь заяанд бодит аюул, нөхөж баршгүй хохирол учруулсан. Голын ай сав дагуух иргэд байгалийн энэхүү сүйрэлд санаа зовниж,оршин тогтнохын үндэс болсон гол горхи,нуур, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах өөрсдийн идэвхи санаачлага, сайн дурын үндсэн дээр нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орон ажиллах болсон юм. |
|
|
|
|